Хальтиргаа, гулгаа, зам тээврийн осол
гэмтлээс урьдчилан сэргийлье!
Монгол
улсад хүн амын нас баралт, өвчлөх шалтгааны нэг болох осол
гэмтлийн тохиолдол 2002 онд 10000 хүн тутамд
274.6 байсан бол 2012 онд
502.8 болж өссөн байна.
Хүйтний улирал эхэлж
хальтиргаа ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн
үндэсний төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн боловсролын газар,
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр,
сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Эрүүл
аюулгүй-хальтиргаагүй Улаанбаатар хот” аяны хүрээнд Улаанбаатар хотын тохижилт
үйлчилгээний компаниудын дунд “Хальтиргаагүй,
зам – шуурхай удирдлага”, Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хальтиргаагүй,
аюулгүй орчин”, Их дээд сургуулийн оюутнуудын дунд “Шингэн хог хаягдлын зохистой менежмент” сэдэвт болзоот
уралдаануудыг тус тус зарлалаа.
Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, хальтиргаа гулгаа эрс
нэмэгдсэн. Үүний улмаас ГССҮТ-д 12 сарын 01 нээс өнөөдрийг хүртэл 925 бэртэж,
гэмтсэн хүн бүртгэгдсэн байна. Хальтирч унаж бэртсэнээс болж зөөлөн эдээ гэмтээвэл
хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн
хугацаа шаардлагатай байдаг. Иймээс иргэд
та бүхэн гадуур явахдаа болгоомжтой байж болзошгүй аюулаас өөрсдийгөө сэргийлнэ
үү.
Зам тээвэр:
Бага хэмжээгээр хэрэглэсэн
байсан ч архи, согтууруулах ундаа хүний тархи, мэдрэлийн системд шууд нөлөөлж
сэтгэн бодох чадвар, хурдан шийдвэр гарга ад муугаар нөлөөлдөг тул зам
тээврийн осол гарах хамгийн том эрсдэл болдог. Иймд жолоо барьсан үедээ та
архи, согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй.
Яагаад
хурдтай явах үед осол гэмтэл гарах эрсдэл өндөр байдаг вэ?
·
“ХУРДТАЙ
ЯВАХ ҮЕД ТАНД ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙХ БОЛОМЖ
ХОМС БОЛДОГ” Хурдтай явах тусам жолоочийн харах талбай
хязгаарлагдмал болдог.
·
Хамгаалах бүс хэрэглэх нь ослын үед амь насаа алдах, хүнд бэртэх, гадагш шидэгдэх эрсдлийг 60 хувь бууруулна.
No comments:
Post a Comment