Архины талаарх хүмүүсийн дунд байдаг
түгээмэл буруу ойлголтууд
Буруу ойлголт
|
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
|
Жирэмсэн
эх согтууруулах ундаа ууж болно
|
Болохгүй.
|
Архи
согтууруулах ундаа миний бэлгийн чадавхийг сайжруулдаг
|
Та тэгж
бодож байвч, архинд агуулагдах химийн бодисууд нь таны бэлгийн чадавхийг
бууруулах үйлчилгээтэй байдаг байна.
|
Би архи согтууруулах
ундаа ууж болно, учир нь би өөрийгөө хяналтандаа байлгаж чаддаг, хэмжээгээ
тохируулдаг.
|
Согтууруулах
ундаа уух нь таны өөртөө дүгнэлт хийх, хянах чадварыг үгүй болгодог учраас
хожим та харамсавч барахгүй үйлдлүүд болох хамгаалалтгүй бэлгийн харилцаа,
бэлгийн хүчирхийлэл, эд хөрөнгөө эвдэх, бусдад дээрэмдүүлэх, гэмт хэрэг
зөрчилд орох зэрэг үйлдлүүдийг хийхэд хүргэдэг байна.
|
Хэрэв би
хүсвэл хурдан хугацаанд эрүүлжих боломжтой
|
Таны
биеийн жингээс хамаараад 2 хундага архи уусан үед цусанд байгаа архины
агууламжийг элэг цэвэршүүлэхэд 3 цаг зарцуулдаг байна. Энэ хугацааг ямар ч
зүйл хурдасгах боломжгүй.
|
Би эрэгтэй
найзуудтайгаа зэрэгцэн адил уух нь хэвийн үзэгдэл.
|
Эмэгтэй
хүн эрэгтэй хүнийг бодвол архи согтууруулах ундааг хоргүйжүүлэх явц нь ялгаатай
байдаг. Иймээс эрэгтэй хүнтэй адил хэмжээгээр уухад эмэгтэй хүн илүү хурдан
хордож согтдог байна.
|
Хүний биед спирт дутагддаг
|
Худал:
Хүний
биед спирт дутагддаггүй. Хүний цусанд хэвийн үед 0,01-0,03% -ийн хэмжээний
концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй (идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр тутмын
хоол хүнс) этилийн спирт агуулагдаж, биемахбодийн илчлэгийн 10 % -ийг хангаж байдаг
физиологийн зүй тогтолтой болохыг эрдэмтэд тогтоожээ.
|
Шар айраг, дарс уухад донтохгүй
|
Худал:
Шар айраг нь этилийн спирт агуулсан согтруулах
ундааны төрөлд ордог. Өдөр бүр, эсвэл долоо хоногт 4
–өөс дээш удаа, 4 нэгжээс ( 300 г дарс, эсхүл 1000 л шар айраг ) дээш
хэмжээтэй 2-
6 сар үргэлжилбэл дасал , дуршил бий болох эрсдэлтэй. Энэ нь нас залуу байх
тутам хурдан хамааралд
орох эрсдэлтэй.
15 нас хүрээгүй бол 40% , 17 насанд 25% , 21-25 насанд 10% , 25-аас дээш
бол 2,5% нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.
|
Бага зэрэг согтууруулах ундаа уугаад “жолоо
барихад” самбаачилах ур чадварт нөлөөлөхгүй
|
Худал:
Согтууруулах
ундаа хэр хэмжээтэй
ууна төдий чинээ цусан дахь спиртийн агууламж
нэмэгдэж, хүний 5 мэдрэхүйн хариу үйлдэл үзүүлэх мэдрэмж, хурд, логик
дүгнэлт хийж, шийдвэр
гаргах чадвар буурдаг.
|
Айраг согтруулах
ундаа биш
|
Худал:
Монгол
улсын Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хууль (200.01.28) 3- р зүйлд “ Хүнсний
зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2%-иас дээш этилийн
спиртийн агуулсан дарс пиво, сүүн бүтээгдхүүнээр нэрсэн шимийн архи
согтууруулах ундаанд
хамаарна гэж заасан байна
|
No comments:
Post a Comment