Friday, January 10, 2014

Умайн хүзүүний хавдрын үед 
илрэх шинж тэмдгүүд:
Хавдрын урьдал болон эрт үеүдэд ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрдэггүй. Иймд зөвхөн эсийн шинжилгээ л танд тусална. Хорт хавдар үүсч даамжран, нэвчин ургаж, ойролцоох эрхтнүүддээ тархах үед л анхны шинж тэмдгүүд нь илэрдэг. Энэ үед илрэх шинж тэмдэг нь:

• Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
• Үтрээнээс сарын тэмдгийн бус, мөчлөггүй цус гарах
• Цэвэршсэн эмэгтэйн үтрээнээс цус гарах
• Бэлгийн харьцаанд ороход цус гарах, эсвэл өвдөх

Эдгээрийг дагаж дараах нэмэлт шинж тэмдэг илэрч болно:
• Үтрээнээс цус алдсаны улмаас цус багадалт үүсэх
• Ууц нуруу, хөл, хэвлийн доод хэсгээр байнга өвдөх
• Давсаг, бөөр, шээлүүр хавдрын ургалтад дарагдвал шээхэд саадтай болох,
• Давсаг, эсвэл шулуун гэдэснээс цус гарах   
• Турах
Хэрэв эдгээр шинж тэмдгийн нэг нь илэрвэл эмчид яаралтай хандаарай. Анзааралгүй, байдаг л зүйл мэтээр өнгөрөөж болохгүй. Тэгвэл та хорт хавдарт ургах хугацаа өгч, өөрийнхөө эдгэрэх боломжийг бууруулж байгаагаас өөрцгүй.
Дээрх шинж тэмдэг нь өөр өвчний үед ч илэрч болдог боловч эмэгтэйчүүдийн эмчид хандаж, умайн хүзүүний хавдартай болсон эсэхээ үзүүлэхэд илүүдэхгүй.

No comments:

Post a Comment