Тамхийг хаяснаар
ямар давуу тал, эерэг үр нөлөөтэй вэ?
· - Тамхийг
хаясны дараах 24 цагаас эхлэн таны бие махбодод эерэг өөрчлөлт гарна.
· - Тамхийг
зогсоосноос хойшхи 8 цагийн дотор таны нүүрсхүчлийн моноксидийн түвшин эрс
буурч цусны хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн болно.
· - 48
цагийн дотор зүрхний шигдээс болох эрсдэл тань эрс буурч үнэрлэх амтлах
мэдрэхүй эргэн сэргэнэ.
· - 72
цагийн дотор уушгины багтаамж нэмэгдэж, амьсгалахад хялбар болно.
· 2
долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд цусны эргэлт сайжирснаас таны уушгины
үйл ажиллагаа 30%-иар нэмэгдэнэ.
· - 6
сарын дотор ханиалгах, ядрах, амьгал давчдах, хамрын хөндийн үрэвсэл гэх
мэт зовиурууд багасна.
- Нэг жилийн дотор зүрхний шигдээс болох эрсдэл тань
тавин хувиар буурна.
- 10 жилийн дотор уушгины хорт хавдраар нас барах
эрсдэл тань тавин хувиар буурна.
No comments:
Post a Comment