Friday, January 10, 2014

Хүүхдээ түлэгдэлтээс сэргийлье





Бага насны хүүхдийн түлэгдэлтээс сэргийлэх аргууд
  • Аягатай халуун ус, цай хүүхдийг түлэхгүй хэмжээнд хөрөхөд 15 минут шаардлагатай байдаг 
  • Үсний индүү салгаснаас хойш 8 минутын дотор хүүхдийг түлэх аюултай.  
  • Хүүхдийг усанд оруулах усны температур 38 C-ээс илүү байж болохгүй.  
  • Хүүхдийг байнга хяналт анхааралдаа байлгах 
  • Хүүхдэд аюулгүй бүс орон зайг хэрэглэх
  • Халуун хоол цай бэлтгэх, барьж байхдаа хүүхдийг гар дээрээ авахгүй байх 
  • Халуун хоол цайг өндөрт, хүүхэд хүрэхгүй газар байрлуулах 
  • Цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг бүрдүүлэх 
  • Хэт олон залгуур зэрэг залгахгүй байх 
  • Гэрлийн унтраалга, залгуур аюулгүй залгуур товлууртай хаалттай  
  • Гэрэл 60 ваттаас доош хэрэглэх

    Түлэгдсэн тохиолдолд ямар анхны тусламж үзүүлэх ёстой вэ?  

  • Хүүхдийн нойтон хувцсыг биенээс нь салгах, гэхдээ түлэгдэлтэнд наалдсан хэсгийг болгоомжтой салгах хэрэгтэй
  • Цэврүүтсэн, гэмтсэн арьсыг хуулж болохгүй 

    Түлэгдсэн хэсгийг урсгал хүйтэн усанд 20 минут барина, хүйтэн ус урсгана. Бага насны хүүхдийг 20 минутаас илүү хүйтэн усанд байлгаж болохгүй  

    Мөс, мөстэй ус, тос, чийгшүүлэгч тос зэргийг хэрэглэж болохгүй энэ нь түлэгдсэн арьсыг бүр илүү гэмтэхэд хүргэдэг

    Эмнэлэг яаралтай дуудах, эмнэлэг хүрэхээс өмнө ариутгасан боолтын материалаар ариун боолт хийж өгч халдвар авахаас сэргийлэх 


    Хүйтэн усаар 20 минут урсгах эсвэл дүрсний дараа цэвэр ариун боолт хийх эсвэл цэвэр хүнсний боолтоор ороох
     
    Арьсанд наалдах боломжтой боолтны материал хэрэглэж болохгүй энэ нь арьсыг гэмтээх боломжтой



  • Химийн бодисын түлэгдэлтийн үед яах ёстой вэ?

    Бохирдсон хувцсыг хурдан салгах
    Тухайн химийн бодистой хавьтах дахин гэмтэхээс сэргийлэх
    Нунтаг химийн бодис бол багсаар унагаах
    Түлэгдсэн хэсгийг их хэмжээний усаар 20 мин урсгах
    Шингэн химийн бодис нүдэнд орсон бол нүдийг урсгал усаар урсгаж угаана

    Цахилгааны түлэгдэлтээс хэрхэн урьдилан сэргийлэх вэ?
     
    Цахилгаан түлэгдэлтийн үед ус хүргэж болохгүй, эх үүсвэрийг салгасны дараа тухай
    хүнд хүрэх
     


     



No comments:

Post a Comment