Thursday, January 9, 2014

Тамхины тухай хүмүүсийн буруу ойлголт

Буруу ойлголт
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
Би тамхи татдаг ч бусад миний эрүүл зохистой зан үйл зуршлууд минь миний эрүүл мэндийг аврах болно.
Зарим тамхичид өөрсдийн эрүүл зохистой хоололт болон идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа нь өөрсдийхөө эрүүл мэндийг хангалттай хамгаалж чадаж байна гэж үздэг байна. Гэтэл энэ бол үгүй юм. АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн судлаач Анн Малачерийн хэлснээр "Судалгаагаар эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн нь тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлийг бууруулж чадахгүй болохыг харуулсан" гэжээ. "Тамхи татах нь бүх эрхтэн тогтолцоог гэмтээдэг учраас төгс амьдралын хэв маягтай байсан ч тамхины хор холбогдлыг бууруулах боломжгүй" гэдэг нь батлагджээ.
Вилконсин их сургуулийн Тамхи судлалын судалгааны төвийн захирал профессор Майкл Фиорийн хэлснээр "Та уут уутаар витамин нэмэлт тэжээл хэрэглэсэн нь тамхины хор хөнөөлийг өөрчлөх боломжгүй" гэжээ.

Нарийн шүүлтүүртэй тамхи татах нь миний эрсдлийг бууруулдаг




Тамхичид "Зөөлөн", "Нарийн шүүлтүүр"-тэй гэсэн тодотголтой тамхинуудыг сонгон бранд өөрчлөн сонгох нь бохь никотин багатайг сонгож буй мэт боловч илүү олон ширхэг тамхи татах байдлаар илүү гүн тамхинд ордог байна. "Нарийн шүүлтүүртэй тамхи татдаг гэж хэлдэг хүмүүс өөрсдийгөө хуурсаар, тэд өдөр бүр уушгины хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, эмфизема өвчнөөр нас барсаар байна." Хэмээн Майкл Фиор хэлжээ. Байгалийн органик гаралтай гэсэн янжуур тамхинууд нь энгийн тамхинуудтай адил аюултай. Таныг хөнөөхийн тулд тамхинд юу ч нэмэх шаардлагагүй гэж Фиор хэлжээ. 

 Би тамхи их олон жил татаж байгаа учраас тамхины хор хөнөөл надад аль хэдий нь гарсан байх, одоо тамхиа хаясан ч ямар ч үр дүнгүй байх.


Тамхины хор хөнөөл хүн хэдий олон жил татсан байна төдий чинээ их гэмтэл учруулдаг байна. Гэхдээ тамхийг татсан цагаас эхлэн эрүүл мэндийн эерэг өөрчлөлтийг авчирдаг байна. АНУ-ын Уушиг судлалын нийгэмлэгийн судлаач мэргэжилтэн Норман Эдэлмэн хэлэхдээ " Та 70 насандаа ч тамхиа хаясан ч таны эрүүл мэнд сайжрах болно" гэжээ.  
Тамхиа хаясан тэр өдрөөс эхлэн үр дүнг та мэдрэх болно. Судлаач эрдэмтэн Фиорын хэлснээр та тамхиа хаясан цагаас эхлэн таны зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх эрсдэл тань 50%иар буурна гэжээ.
АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгийн мэдэгдсэнээр, тамхиа 35 наснаас өмнө хаясан бол тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдлээ 90% бууруулах боломжтой гэнэ. Тамхичин хүн 50 наснаас өмнө тамхиа орхивол тамхинаас үүдэлтэй нас баралтаас дараагийн 15 жилдээ сэргийлэх боломжтой гэдэг нь батлагджээ.

Тамхи татах нь жин нэмэгдүүлэхгүй барихад минь тусладаг

Тамхинаас гарсан хүмүүсийн ихэнх нь жин нэмдэг. Гэхдээ тусгай хоолны дэглэм сахиагүй, нэмэлт дасгал хөдөлгөөн хийгээгүй байхад жингийн нэмэгдэл ойролцоогоор 4.5кг түүнээс бага байдаг.
Бупропион SR, никотин орлуулах эмчилгээ зэрэг зарим эмийн бодисууд жин нэмэгдэлтийг хойшлуудаг.
Тамхинаас гарсны дараа идэх хоолны хэмжээг ихэсгээгүй байхад хүртэл жин нэмэгддэг нь тогтоогдсон байна. Гэхдээ зарим эмийн ачаар тамхинаас гарч, жин нэмэгдэлтийг хязгаарлах, хойшлуулах боломжтой. Би танд үүнийг зөвлөж чадна.
Тамхинаас гарсантай холбоотой таргалалт нь тамхи үргэлжлүүлэн татахтай холбоотойгоор гарах эрсдлүүдээс бага байна.
Таныг их жин нэмэхийг хүсэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ жингийн асуудлаас илүүтэйгээр таны эрүүл мэндэд чиглэсэн стратегид анхаарлаа хандуулъя. Жимс, ногоог аль болох ахиу хэрэглэх, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай сайн унтаж амрах, илчлэг ихтэй хоол хүнс, ундаанаас татгалзах хэрэгтэй. Энэ бол таны биеийн жин, эрүүл мэнддээ хийж чадах хамгийн сайн зүйл.
Тамхинаас гарсны дараа тан жин нэмэгдэж болох ч үүнийг таны эрүүл амьдрах хугацаа уртсаж, илүү сайхан харагдах (арьсны үрчлээ бага, цагаан шүд, цэвэр амьсгал) ба тамхинаас гарсан сайхан сэтгэгдэлтэй байх болно.   
Тамхинаас хэрхэн гарах вэ?

ТАМХИА ХАЯХАД БЭЛТГЭХ
•    Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
•    Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ыг хая.
•    Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
•    Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
•    Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд.
 
ТАМХИА ХАЯХ

•    Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, унш
•    Оюун санааны хүчээ бүрэн ашигла
•    Тамхи татах хүслээ тэвч
•    Тамхи татах хүсэл 3-5 минут хэртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий
•    Тамхи татмаар болсон үедээ 2-3 удаа гүн амьсгал авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно
•    Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу.
•    Тамхи татах зав бүү гарга.


ТАМХИНААС АНГИЖРАХ
•    Үгүй, татахгүй гэж хэлж сур
•    Тамхи асаах шалтаг бүү гарга
•    Какао, кофе, коко кола зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнснийг бүү хэрэглэ
•    Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)

ТАМХИ ТАТАХГҮЙ ЧИГЭЭРЭЭ ҮЛДЭХ
•    Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод
•    Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий
•    Өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц
•    Тамхи татдаггүй болсноо бусдад харуул

ТА ТАМХИА ХАЯЖ ЧАДВАЛ
•    Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно
•    Цагаа үр ашиггүй үрэхгүй
•    Бусдыг хордуулахгүй
•    Бусдад зэмлүүлэхгүй
•    Тамхинд мөнгөө үрэхгүй.

Тамхийг хаяснаар ямар давуу тал, эерэг үр нөлөөтэй вэ?

·    -     Тамхийг хаясны дараах 24 цагаас эхлэн таны бие махбодод эерэг өөрчлөлт гарна.
·  - Тамхийг зогсоосноос хойшхи 8 цагийн дотор таны нүүрсхүчлийн моноксидийн түвшин эрс буурч цусны хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн болно.
·   -  48 цагийн дотор зүрхний шигдээс болох эрсдэл тань эрс буурч үнэрлэх амтлах мэдрэхүй эргэн сэргэнэ.
·    -  72 цагийн дотор уушгины багтаамж нэмэгдэж, амьсгалахад хялбар болно.
·   2 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд цусны эргэлт сайжирснаас таны уушгины үйл ажиллагаа 30%-иар нэмэгдэнэ.
·  - 6 сарын дотор ханиалгах, ядрах, амьгал давчдах, хамрын хөндийн үрэвсэл  гэх  мэт зовиурууд багасна.

  • Нэг жилийн дотор зүрхний шигдээс болох эрсдэл тань тавин хувиар буурна.
  • 10 жилийн дотор уушгины хорт хавдраар нас барах эрсдэл тань тавин хувиар буурна. 

Тамхинаас татгалзах шалтгаанууд:

·         Та их мөнгө зарахгүй болно. Учир нь жилээс жилд засгийн газар 1 ширхэг тамхинд ноогдох татварын үнийг өсгөх замаар тамхины үнэ улам нэмэгдэж байгааг та анзаарч байгаа байх.
·         Нян бактерийн халдварт өртөх магадлал багасна.
·         Таны нойр хэвийн болно.
·         Ажлын бүтээмж чинь нэмэгдэнэ
·         Таны яс бэхжинэ
·         Псориазтай болох эрсдэл багасна
·         Гар хөлийн үзүүр хүйтэн байх зовиураас ангижрана.
·         Бага кофе ууснаар мөнгөө хэмнэх боломжтой
·         ХДХВ-ийн халдвар ДОХ руу шилжих үеийг арай уртасгах боломжтой болно. Учир нь тамхи хүний өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг.
·         Мөнгөө хэмнэснээр хэмнэсэн мөнгөө өөрийн болон гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд хэрэгтэй зүйлсээ авах боломжтой болно.
·         Тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл тань буурах болно.
·         Үрчлээ бага үүсэх болно.
·         Ходоодны хүчил ихсэх, цээж гашуу оргих зовиур тань багасах болно.
·         Амтлах мэдрэхүй тань сэргэж, таны идэж буй хоол хүнс амттай болж ирнэ.
·         Таны үнэрлэх мэдрэхүй сэргэх болно.
·         Үс бууралтах, үс унах нь багасна.
·         Хувцас, машины бүрээсэнд чинь тамхинд түлэгдсэн цоорхой үүсэхгүй болно.
·         Ахуйн хэрэглээний усны хэрэгцээ буурна. Учир нь таны тамхины үнэр шингэсэн хувцас, цагаан хэрэглэлийг угаахад их хэмжээний ус хэрэгтэй болдог.
·         Шүдний эмнэлэг ойрхон ойрхон очих шаардлагагүй болно.
·         Ам зайлах, эвгүй үнэр дарагч уусмалд зарцуулах мөнгөө хадгалах боломжтой болно.
·         Таны шарх хурдан эдгэрэх болно.
·         Та хүүхдээ хордуулахгүй болно.
·         Цэвэршилт эхлэх нас бага зэрэг хойшилно.

·         Амьдралын сайн сайхныг илүү мэдрэх болно.
Тамхи гэж юу вэ?
  Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.
Тамхи ба та?
z  Стресстэй тэмцэх чадвар буурдаг
z  Усны хэрэгцээ нэмэгдэнэ
z  Уушгины багтаамж буурна  
z  Шархны эдгэрэлт буурна, эрүүл хүнээс 6 дахин илүү халдвар авах магадлал өндөр
z  Осол гэмтэл нэмэгдэнэ
z  Оюун ухааны чадамж буурна
z  Шөнө харах чадвар буурна, дэлхий дээр тамхинаас шалтгаалсан хараагүй болох явдал нэмэгдсээр л

Яагаад стресс нэмэгдэнэ гэж?
Стрессийг үүсэх механизм нь дараах зүйлс юм:
*                        Биемахбодод адреналин ихсэх,
*                        Зүрхний цохилт олшрох,
*                        Цусны даралт нэмэгдэх,
*                        Цусан дахь сахар нэмэгдэх.


Тамхины найрлага
Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Жишээлбэл:
  Хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг -Арзен
  Хорт хийн камерт ашигладаг-Цианид
  Уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг -Бохь
  Хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй -Никотин

Хамаг учир никотинд бий
Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ.

Тамхины хор хөнөөл
Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед 8 цаг хүртэл байдаг ба үйлчилгээ нь дуусвал хүний бие, сэтгэл түүнийгээ үгүйлж тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг учраас хүссэн үедээ хаяж болдоггүйн шалтгаан нь болдог.   Энэ л бодис тамхи үйлдвэрлэгчид,наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь болдог.

Тамхины утаанд агуулагдах бодис
Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон. Жишээлбэл:
- Никотин нь судсыг нарийсган цусны урсгалыг сааруулж зүрх судасны өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэх талтай
- Тамхины бохь нь хүний биед шингэж, уушги болон бусад эрхтэнд хавдар үүсэхэд нөлөөлж болно.
- Нүүрстөрөгчийн исэл нь биеийн хүчилтөрөгчийн хангалтад саад учруулсанаар хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг.

Тамхинаас гарахад туслах алхмууд

  Хаях шийдвэр гаргах
  Эрүүл мэндийн ажилтнаас мэргэжлийн зөвлөгөө тусламж авах
  Хаях өдрөө тодорхой болго, календар дээр дугуйл
  Тамхины хор хөнөөлийн талаар мэдэх
  Тамхиа хаях төлөвлөгөө зохио
  Найз нөхөд гэр бүлдээ зарлах
  Тамхиа хаяхад дэмжлэг болсон шалтаг болсон зүйлсийг жагсаан бичих
  Хэн нэгэнтэй хамтдаа хаях, бэрхшээлээ ойлгох дэм болох
  Тамхи татах боломж сэдэл өгдөг зүйлүүдээ тодорхойл
  Тамхигүй орчинд өнгөрүүлэх цагаа уртасга
  Хорхойгоо дарж сурах, гүн амьсгал ав, өөр зүйл хий, 10 мин хүлээ, ус уух
  Өөрийгөө бүү хуур, нэг янжуур, өөр төрөл г.м
  Гэртээ байгаа тамхийг санагдуулах бүх зүйлсээ хая, үнсний сав
  Стресс менежмент
  Шүдээ угаа
  Өөрийгөө урамшуул
  Тамхи орлуулах зүйл хэрэглэ бохь чихэр


Sunday, January 5, 2014