ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ХОТ-ХАЛЬТИРГААГҮЙ УЛААНБААТАР
АЯНЫ ТАЙЛАН
Улаанбаатар хот
2014 он
Агуулга
Нэг. Удиртгал
Хоёр. Нөлөөллийн уулзалт
Гурав. Болзолт уралдаан
3.1 “Хальтиргаагүй зам-Шуурхай удирдлага”
3.2 “Шингэн хог хаягдлын зохистой менежмент”
3.3 “Хальтиргаагүй, аюулгүй орчин”
Дөрөв. Олон нийтэд мэдээлэл түгээх
4.1 Цахим мэдээллийн суваг
4.2 Телевиз
Тав. Хальтиргаанаас үүдэлтэй гэмтлийн тандалт
5.1 Тандалтын хуудас
5.2 Тандалтын мэдээлэл, дүн
шинжилгээ
5.3 Хальтиргаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч
хэрэгжүүлсэн арга хэмжээ
Зургаа. Санал, зөвлөмж
Долоо. Хавсралтууд
НЭГ. Удиртгал
Монгол Улсын Засгийн
Газрын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Н.Удвалын санаачлагаар “Эрүүл хот, дүүрэг,
сум, баг, ажлын байр сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд, Эрүүл аюулгүй
хот-хальтиргаагүй Улаанбаатар аяныг 2013.12.01 – 2014.03.01-ны хооронд
хэрэгжүүлсэн (Хавсралт 1). Тус аяны хүрээнд хальтиргаанаас үүдэлтэй осол гэмтлээс
сэргийлэх, бууруулах үйл ажиллагаанд салбар хоорондын хамтын ажиллагааг
нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн уулзалт зохион байгуулж, энэ талаарх мэдээ
мэдээллийг олон нийтэд түгээж, хальтирч унасан тохиолдлыг бүртгэж, мэдээлэх ажлуудыг
хийж гүйцэтгэв.
ХОЁР. НӨЛӨӨЛЛИЙН
УУЛЗАЛТ
Улаанбаатар хотын хүн амын дундах хальтиргаанаас үүдэлтэй
осол гэмтлийн тохиолдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд салбар хоорондын
хамтын оролцоог идэвхжүүлэх, сэдэлжүүлэх зорилгоор 2013 оны 11 дүгээр сарын
15-ны өдөр Хангарьд ордны хурлын танхимд нөлөөллийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтанд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл
Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Захирагчийн Алба, Гэмтэл Согог Судлалын
Үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн засаг даргын
тамгын газрын мэргэжилтнүүд, тохижилт үйлчилгээний компаниас нийт 30 гаруй
төлөөлөл оролцсон. (
Хавсралт 2). (Зураг 1, 2).
Энэхүү уулзалтаар Салбар хоорондын хамтын
ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын хамтарсан тушаалаар ажлын хэсэг
байгуулж, нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх, Улаанбаатар
хотын хүн амын дунд хальтиргаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл,
сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, Гэмтэл согог судлалын үндэсний
төвд хальтирч унасан тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, гэр хорооллын шингэн хог
хаягдлыг зайлуулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах, Дүүргүүдийн дунд Хальтиргаагүй
дүүргийн аян зарлах гэх мэт хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгууллахаар
шийдвэрлэсэн юм.
ГУРАВ. БОЛЗОЛТ УРАЛДААН
3.1 Нийслэлийн
захирагчийн ажлын албанд “Хальтиргаагүй зам-Шуурхай удирдлага” сэдэвт уралдааны
удирдамжийг (хавсралт 3) НЭМҮТ-ийн 2014.01.02 ны өдрийн 01 тоот
албан бичгийн хамт хүргүүлж дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын дунд
зарлуулж дүгнэсэн (хавсралт
4).
3.2 Монголын
оюутны холбоонд “Шингэн хог хаягдлын зохистой менежмент” сэдэвт уралдааны
удирдамжийг (хавсралт 5) НЭМҮТ-ийн 2013.12.26 ны өдрийн 695 тоот
албан бичгийн хамт хүргүүлсэн. МОХ нь уралдааны
удирдамжийг 94 их дээд сургуулийн Оюутны холбоо руу цахим байдлаар илгээснээс
гадна www.student.org.mn сайт болон фэйсбүүк хуудаснаа байршуулан зарыг түгээсэн.
Уралдааныг 2014 оны 3-р сарын 20-ны өдөр
Э.Золжаргал /ХБӨТСА-ны дарга/, Г.Насантогтох/ХБӨТСА-ны мэргэжилтэн/
Г.Соёмбо/ХБӨТСА-ны мэргэжилтэн/ А.Алтангэрэл/ЭАХЭС-ын ЭШДаА/ нарын бүрэлдэхүүнтэй комисс дүгнэж шалгаруулсан болно. Үүнд:
·
Нэгдүгээр байрыг ШУТИС-ийн Уул Уурхайн
сургуулийн Ашигт малтмал баяжуулалтын технологийн ангийн II курсын оюутан У.Нарандэлгэр,
·
Хоёрдугаар байрыг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн АУС-ийн 412-р
хэсгийн оюутан Э.Тэмүүлэн Б.Жавхлан нар,
·
Гуравдугаар
байрыг СУИС-ийн РТВС-ийн сэтгүүлчийн 4Б ангийн оюутан: Ж.Марал тус тус эзэлсэн.
3.3 Дунд
сургуулиудын дунд хотын захын гэр хорооллын гудамж талбайг аюулгүй болгох
зорилготой “Хальтиргаагүй, аюулгүй орчин” сэдэвт уралдааны удирдамжийг (хавсралт 6) 2013.12.10 ны өдрийн НЭМҮТ-ийн 656 тоот
албан захидлын хамт Нийслэлийн боловсролын газарт хүргэсэн. Тус газраар
дамжуулан бүх дүүргүүдийн сургуулиудын дунд уралдааныг зарласан. Нийслэлийн
боловсролын газартай хамтран уралдааныг 2014 оны 03 сарын 20-нд дүгнэсэн.
Уралдааныг 2014 оны 3-р сарын 10-ны өдөр
Э.Золжаргал /ХБӨТСА-ны дарга/, Г.Насантогтох/ХБӨТСА-ны мэргэжилтэн/
Г.Соёмбо/ХБӨТСА-ны мэргэжилтэн/ А.Алтангэрэл/ЭАХЭС-ын ЭШДаА/ нарын бүрэлдэхүүнтэй комисс дүгнэж шалгаруулсан болно. Үүнд:
·
Нэгдүгээр байрыг Хан уул дүүргийн 34 дүгээр сургууль
·
Хоёрдугаар байрыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль тус
тус эзэлсэн.
ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ
МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ЭНЭХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ,
СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ БАЙРШУУЛАХ (FACE BOOK, БЛОГ, ТЕЛЕВИЗ)
4.1 “Хальтиргаагүй-Улаанбаатар” аяны талаарх мэдээлэл
ЭМЯ-ны вебсайт – www.moh.mn, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны вэбсайт - www.ubservice.mn, болон НЭМҮТ-ийн
блог – www.healthy-mongolia.blogspot.com, хуудсанд болон бусад www.olloo.mn, www.time.mn,
www.news.mn зэрэг сайтуудад тавигдсан.
4.2
Хальтиргаагүй
улаанбаатар аяны хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны тухай болон хальтиргаа
гулгаанаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг NTV, SBN-TV, TV10, 25 TV, StarTV, шуурхай TV, Аист монголиа TV–ээр олон нийтэд хүргэсэн. Мөн зарлагдсан уралдаанд
оюутан залуус болон Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон, сурагчдыг
идэвхтэй оролцохыг уриалсан.
ТАВ. ХАЛЬТИРГААНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТЛИЙН ТАНДАЛТ
5.1 Хальтиргаанаас
үүдэлтэй гэмтлийн тандалтын бүртгэлийн хуудсыг ЭМС-ын 456 дугаар тушаалын 3
дугаар хавсралтаар (Хавсралт
5) батлуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 645
тоот албан бичгийн хамт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Тандалтыг
хуудсыг гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмч, сувилагч, ЭМШУИС-ийн оюутнууд
хальтирч унасан тохиолдол бүрийг 24 цагийн турш бүртгэж, тандалтын мэдээлэлд
тухай бүрд нь дүн шинжилгээ хийсэн болно.
5.2 Тандалтын мэдээлэл, дүн
шинжилгээ
2013 оны 12 дугаар сарын 19-ны
өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 1-ний хооронд хальтирч унасан тохиолдол 1909 байсан ба үүнээс 935 нь нийтийн
эзэмшлийн гудамж, талбайд хальтирч унасан байна.
График 1. ГССҮТ-ийн яаралтай
тусламжийн тасагт хандсан нийт үйлчлүүлэгчид
болон хальтирсан тохиолдол
График 2. Хальтирч унасан График 3. Аяны хугацаанд хальтирсан
тохиолдол (12.01-12.31) тохиолдол (12.19-03.01)
Аяны хугацаанд (12.19-03.01) хальтирсан тохиолдлын тоо өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 906 тохиолдоор (1.4 дахин) бага байна. (График 3)
|
Энэхүү хугацаанд
хальтирсан тохиолдол өмнөх оны 12 сартай харьцуулахад 500 тохиолдлоор цөөн
бүртгэгдсэн байна (График 2).
|
График 4. Хальтирч унасан газрын
байршил (2013.12.19-2014.03.01)
Дээрх тоо баримтаас харахад гэр
хорооллын гудамж, хотын гудамж, гэрийн орчимд хальтирч унах нь илүүтэй
ажиглагдаж байна. Ялангуяа гэр хорооллын
гудамжинд хамгийн ихээр хальтирч унаж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг
болж байна.
График 5. Хальтирч унасан тохиолдол (шалтгаанаар) 2013.12.19-2014.03.01
5.3 Тандалтын
мэдээлэлд дүн шинжилгээ хийж тухайн мэдээлэлд үндэслэн хальтиргаа үүсч байгаа
нутаг дэвсгэрийн цас, мөсийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээр
цэвэрлүүлэн хальтиргаа, гулгааг бууруулахыг хүссэн албан бичгийг Улаанбаатар
хотын захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар
нэгтгэлийн Зүүн салбарын зам талбайн мастеруудын Хальтиргаагүй
Улаанбаатар аяны хүрээнд явуулж буй ажил
Мастер Д.Баянжаргалын бригад:
Мастер С.Батаагийн бригад:
Мастер
Д.Баянжаргалын бригад:
Энэхүү ажиллагааны үр дүнд үндэслэн дараа дараагийн жилд
хальтиргаа үүсэх шалтгааны эсрэг арга хэмжээг төлөвлөж, үйл ажиллагаа болон
оролцогчдын хамрах хүрээг өргөжүүлэн ажиллавал хальтиргаанаас үүдэлтэй осол
гэмтлийн тоог бууруулах боломжтой юм.
Санал зөвлөмж
Гэр хорооллын гудамж талбайд:
Гэр хорооллын гудамжинд хальтиргаа үүсч байгаа гол шалтгаан
болох айл өрхөөс гарч буй шингэн хог хаягдлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар
цуглуулах, хадгалах, зайлуулах менежментийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Энэхүү үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд:
v
Шингэн
хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах шинэ санаа санаачлагыг дэмжин
хэрэгжүүлэх.
v
Айл
өрх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус менежментийг олон нийтэд
түгээх ажлыг зохион байгуулах (мэдээлэл сургалт, суралчилгааны ажил)
v
Холбогдох хууль эрх зүйн орчныг бий болгох
v
Үйл
ажиллагааны хэрэгжилтэнд тогтмол хяналт тавьж ажиллах
v
Шингэн
хог хаягдлын зохистой менежментийг нэвртүүлэхэд олон салбарын хамтын оролцоо
чухал юм.
Хотын гудамж талбайд:
v
Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12/61 тоот захирамжийг өргөн
хүрээнд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, хяналтын
тогтолцоог боловсронгуй болгож тогтмол хяналт хийж хариуцлага тооцож /сануулах,
торгох/,
туршлагыг дэлгэрүүлэх /урамшуулах, сурталчлах/ ажлыг зохион байгуулах
Байр орон сууцны орчимд:
v
Дүүрэг,
хороодын засаг даргын тамгын газраас холбогдох албан тушаалтанд өөрсдийн харъяа
байр орон сууцны эргэн тойрны цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа
үүсгэхгүй байхыг үүрэг болгож, хэрэгжилтийг тогтмол хянах
v
Байр
орон сууцны эргэн тойрны цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа
үүсгэхгүй байх идэвхи санаачлагыг дэмжих
v
Хавсралт
2
“Эрүүл аюулгүй - хальтиргаагүй хот” 3 сарын аян зохион
байгуулах оролцогч талуудын уулзалт
2013.11.15 Хангарьд ордны 6 давхарын хурлын танхим
Хугацаа
|
Агуулга
|
Илтгэгч
|
14.00-14.10
|
Оролцогч талуудыг бүртгэх
|
Г.Соёмбо, Г.Насантогтох
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн мэргэжилтэн
|
14.10-14.15
|
Нээлт
|
Ө. Ганчимэг,
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Захирал
|
14.15-14.25
|
“Осол гэмтлийн өнөөгийн байдал” танилцуулга
|
П.Болормаа
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүүл Мэндийг
Дэмжих Албаны дарга
|
14.25-14.40
|
“Эрүүл аюулгүй - хальтиргаагүй хот” 3 сарын аян хэрхэн зохион байгуулах талаар санал авах
|
Оролцогч талууд
|
14.40-14.55
|
Саналыг нэгтгэх танилцуулах
|
П.Болормаа
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүүл Мэндийг
Дэмжих Албаны дарга
|
14.55-15.00
|
Хаалт
|
Ө. Ганчимэг,
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Захирал
|
ЭМЯ
н.Жаргал ЭМЯ-ны
мэргэжилтэн
ДЭМБ
Б. Цогзолмаа ДЭМБ-ийн
халдварт бус өвчлөл, осол гэмтэл хариуцсан
Мэргэжилтэн
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
(НЭМҮТ)
Ө. Ганчимэг Нийгмийн
Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Захирал
Ц.Энхбаяр
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний
Төвийн Дэд Захирал
П. Болормаа НЭМҮТ,
Эрүүл мэндийг дэмжих албаны дарга
Г. Соёмбо
НЭМҮТ, Халдварт бус
өвчний тандалт сэргийлэлтийн
албаны мэргэжилтэн
Г. Насантогтох НЭМҮТ, Халдварт бус өвчний тандалт
сэргийлэлтийн албаны мэргэжилтэн
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
О.Энхзаяа Нийслэлийн
Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн
ЭМШУИС-йин НЭМС
Г. Энхжаргал ЭМШУИС-ийн НЭМС “Орчин,
хөдөлмөрийн эрүүл мэнд”
тэнхмийн багш
Зам тээврийн яам
н.Буянт Зам тээврийн яамны мэргэжилтэн
Нийслэлийн боловсролын газар
н.Алтантогосхон Мэргэжилтэн
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
н.Оюун Улсын ахлах байцаагч
Монголын оюутны холбоо
н. Батжаргал Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн
ГССҮТ
н.Бямбасүрэн
МУЗН
Э.Оюунчимэг
Эрүүл мэнд, анхны тусламж
хөтөлбөрийн ажилтан
Дүүргүүдийн засаг дарга нар
No comments:
Post a Comment