“ЭРҮҮЛ
АЖЛЫН БАЙР-2014” сарын
аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
“Эрүүл, аюулгүй ажлын байр”- дэлхийн өдрийг тэмдэглэн
өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын
ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар “Эрүүл ажлын
байр-2014” сарын аяныг Эрүүл мэндийн яам, Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн
байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд
зохион байгуулахаар төлөвлөж байна.
Аяны нээлтийн
үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны “А” зааланд 14:00 цагт болно.
Энэхүү аяны үйл
ажиллагааг нээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэх бөгөөд Эрүүл мэндийн яам,
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл
мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн
нэгдсэн холбоо, Дэлхийн эрүүл
мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг үндэсний
хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас “Эрүүл, аюулгүй ажлын байр”-ны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл,
мэдээлэл хэлэлцүүлэх юм.
No comments:
Post a Comment