Sunday, April 6, 2014

ЭРҮҮЛ АМЬДРАЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС ЭХЭЛНЭ



ЭРҮҮЛ АМЬДРАЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС ЭХЭЛНЭ

Тогтмол хөдөлгөөнтэй байх нь:
-       Тулгуур хөдөлгөөний эрхтний хэвийн үйл ажиллагааг хадгалах
-       Цусан дахь холестрины хэмжээг бууруулах
-       Сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэцийн хямралд өртөх эрсдлийг бууруулах
-       Хэт ядрахаас сэргийлж эрч хүчтэй байлгах
-       Хөдөлгөөний хомсдол, таргалалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байж биеийн жингээ хэвийн хэмжээнд хадгалах нь зүрх судасны болон чихрийн шижин өвчин, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлдэг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн санал болгож буй уг CD-д хүний биеийн бүх л хэсгүүд идэвхитэй ажиллах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд тустай Зумба бүжгийн дасгал хөдөлгөөнүүд багтсан.

Аэробик болон фитнесийн хослол болох Зумба бүжиг нь Колумбигаас гаралтай бүжгийн хөдөлгөөн бөгөөд 1990-ээд оноос дэлхий дахинд асар хурдан тархсан байна.

Уламжлалт фитнессийн дасгалаас татгалзсан хүмүүс илүү хөгжилтэй, үр дүнтэй байдлаар энэхүү бүжийг 1 цаг хийхэд дунджаар 700-900 ккал шатаадаг тул бүх насныхан хичээллэж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой

Эрүүл мэндийнхээ төлөө өнөөдрөөс эхлээд идэвхтэй хэв маяг руу урагшаа!




Санаачлагч: ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Мэдээллийн хамтран ажиллагч: Шуурхай телевиз

No comments:

Post a Comment