Friday, January 10, 2014


ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСИЙН ХАЛДВАР 
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДАР БОЛОХОД 
НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

ХХВ–ийн халдвар авсан даруйдаа хавдар үүсдэггүй. Зарим хүний вирусийн халдвар нь өөрөө аяндаа алга болдог байхад заримд нь хорт хавдар үүсгэдэг. Хавдар үүсэх эрсдлийг биеийн эсэргүүцэл сул байх, зохисгүй хооллох, хөдөлгөөний хомсдолтой байх, архи уух, тамхи татах, дам тамхидалтанд өртөх, хавсарсан өвчинтэй байх зэрэг нь нэмэгдүүлдэг байна. Мөн үүнээс гадна:
Удаан хугацаагаар жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх
Бэлгийн замын халдвар авах хламид, заг хүйтэн, бэлгийн хомхой, трихомониаз тусах
Эрхтэн шилжүүлэх
Хүний дархлал хомсдлын вирусын халдвар авах

No comments:

Post a Comment