Monday, March 24, 2014


ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ДАВС БАГАТАЙ ГЭДГИЙГ
ШОШГО ДЭЭРЭЭС ЯАЖ ОЛЖ МЭДЭХ ВЭ?

Хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллийг сайтар унших нь эрүүл сонголт хийх хамгийн зөв арга юм. Импортын ихэнх хүнсний бүтээгдэхүүний шошго дээр давсыг Sodium”, эсвэл Salt гэсэн үгээр илэрхийлж, тухайн бүтээгдэхүүний 100 граммд агуулагдах хэмжээг милиграмаар бичдэг.

1.  Хэрэв хүнсний бүтээгдэхүүний шошгод 100 граммд агуулагдах давсны хэмжээг Sodium (натри) р илэрхийлсэн бол сонголт хийхдээ та дараах зөвлөмжийг дагаарай.

v 100 граммд 120 мг (ойролцоогоор 0.12гр) ба түүнээс бага натри агуулж байх - Давс багатай (Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно)

v 100 граммд 120-600 мг (ойролцоогоор 0.12-0.6 гр)  натри агуулж байх - Дунд зэргийн давстай (Хэрэв танд цусны даралт ихсэлт зэрэг давстай холбоотой эрүүл мэндийн асуудал байхгүй бол ийм хүнсийг хааяа хэрэглэж болно)

v 100 граммд 600 мг (ойролцоогоор 0.6 гр) -аас их натри агуулж байх - Давс ихтэй (Хэрэглэхээс татгалз)

1 грамм натри нь 2.5 грамм давстай тэнцэх тул 0.12гр натри нь 0.3 грамм, 0.6 грамм натри нь 1.5 грамм давстай тус тус тэнцдэг.

2.  Хэрэв хүнсний бүтээгдэхүүний шошго дээр Salt (эсвэл Cоль) гэж шууд бичсэн байвал сонголт хийхдээ дараах зөвлөмжийг дагаарай
       
  v100 граммд 0.3 грамм ба түүнээс бага байх - Давс багатай (Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно)

        v100 граммд 0.3-1.5 грамм байх - Дунд зэргийн давстай (Хэрэв танд цусны даралт ихсэлт зэрэг давстай холбоотой эрүүл мэндийн асуудал байхгүй бол ийм хүнсийг хааяа хэрэглэж болно)
  v100 граммд 1.5 граммаас их байх  - Давс ихтэй (Хэрэглэхээс татгалз)










No comments:

Post a Comment