Monday, September 1, 2014

Иîä Äóòëûí Ýìãýãòýé Òýìöýõ ¯нäýñíèé Өäөð







ИОД ДУТЛААС ШАЛТГААЛАН ОЮУНЫ ЧАДАМЖ
БУУРАХААС СЭРГИЙЛЬЕ


Иîä Äóòëûí Ýìãýãòýé Òýìöýõ ¯нäýñíèé Өäөð



Хэвлэлийн мэдээ

Ìîíãîë Óëñûí Çàñãèéí ãàçðûí òîãòîîëîîð 1996 îны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 6 дугаар тогтоолд заасны дагуу жил бүрийн 9 ä¿ãýýð ñàðûí ýõíèé äîëîî õîíîãèéí àìðàëòûí ºäðèéã “Èîä äóòëûí ýìãýãòýé òýìöýõ ¯íäýñíèé ºäºð” áîëãîí îðîí äàÿàð òýìäýãëýæ ирлээ. Ýíý æèë 19 дэх жилдээ “Èîä Äóòëûí Ýìãýãòýé Òýìöýõ ¯íäýñíèé ªäºð”-èéã 9 ä¿ãýýð ñàðûí 6-íû ºäºð “Èîä дутлаас шалтгаалан оюун чадамж буурахаас сэргийлье” óðèàí äîð òýìäýãëýж байна. 

Äýëõèéí õ¿í амын 30 хувь нь èîäûí äóòàëòàé á¿ñ íóòàãò àìüäàð÷ áàéãàà áºãººä  Ìîíãîë óëñûí газар нутгийн 80 ãàðóé õóâü íü èîäûí äóòàëòàé á¿ñэд хамрагддаг. Äàëàé òýíãèñýэñ àëñëàãäñàí óóëàðõàã íóòãèéí õºðñ, усан дахь èîäûí àãóóëàìæ áàãà áàéäàã íü èîä äóòлын эмгэг үүсэх ãîë øàëòãààí áîëäîã.

Иод дутлын эмгэг нь нàñ, õ¿éñ, íèéãìèéí áàéäëûã ¿ë õàðãàëçàí нийт õ¿í àìûã á¿õýëä íü õàìàðäàã тул “×èìýýã¿é òàõàë” õýìýýí íýðëýñýí áàéäàã. Хүний амьдралын бүх үе шатанд хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байвал дараах сөрөг нөлөө илэрдэг байна. Үүнд: 
  1. Эхийн хэвлийд байх үе буюу уðãèéí ¿å  
·         Àìüäðàõ ÷àäâàð ìóóäàõ
·         Òàðõè, ìýäðýëèéí эрхтэний õºãæèë ñààòàõ
·         Óðàã çóëáàõ
·         Äóòóó эсвэл àìüã¿é òºðºõ
·         Жèí áàãàòàé хүүхэд òºðºõ

  1. Õ¿¿õýä:
·         Áàìáàé áóë÷èðõàé òîìðîõ (áàõëóóð)
·         Îþóí óõààí õîìñäîл, тэнэгрэл  
·         Ñýòãýõ¿éí õºãæèëт õîöðîõ
·         Ñîíñãîë õýë ÿðèàíû ñîãîã èëðýõ (хэлгүй, дүлии)
·         Áèåèéí ãàæèã õºãæèë
·         Õºäºë㺺íèé ýðõòýí ñààæèõ
·         ªñºëò õºãæèë õîöðîõ (намхан хүүхэд)
·         Îäîéðîõ (одой хүн)

  1. Íàñàíä õ¿ðсэн хүн:
·         Áàìáàé áóë÷èðõàé òîìðîõ (áàõëóóð), зангилаат бахлуур үүсэх
·         Áàìáàéí äààâðûí ¿éë÷ëýë õ¿ðòäýã ýðõòýí, тухайлбал ç¿ðõ, òàðõè, ýëýã, Ẻð, áóë÷èíгийн үйл ажиллагааный хямрал
·         Бамбай булчирхайн дутагдлын улмаас дóëààíû çîõèöóóëãà àëäàãäàõ, даарамтгай болох

Èîäын äóòàë íü õ¿íèé áèå áÿëäàð, îþóí óõààíû õºãæèëä ñºð㺺ð íºëººëæ, îþóíû ÷àäàìæ (IQ)-èéã 10-15 õóâü áóóðóóëдаг. Ялангуяа, хүний амьдралын хамгийн эрчимтэй өсөлт явагддаг ургийн үе болон хүүхэд насанд иодын дуталд өртвөл тархи, мэдрэлийн эрхтэний өсөлт хөгжилт саатаж, улмаар оюун ухааны чадамж бууран амжилттай суралцах, өндөр боловсрол эзэмших боломжоо алддаг байна.

Дэлхий нийтээрээ 1960-аад оноос хойш “Хүнсний давсыг èîäæóóëан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг хэрэгжүүлж “Èîä äóòëûí ýìãýãèéã óñòãàõ” зорилт тавьсан билээ.

Өнөөгийн байдлаар манай улс олон улсын багууллагын дэмжлэгээр Иод дутлын эмгэг-ийн тархалтыг амжилттай бууруулсан орны тоонд зүй ёсоор орж байна. Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Иод дутлын эмгэгийн тархалтыг 1992-1995 онд анхлан судалж, бамбай булчирхайн томролт буюу бахлуур нийт хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд 29.2 хувь, Хангайн өндөр уулархаг бүсийн зарим аймгийн хүн амын 36.8-55.9 хувь нь бахлууртай байгааг илрүүлсэн байдаг. Энэ нь Монгол улсын дийлэнх бүс нутгийн хүн амын дунд иод дутлын эмгэг түгээмэл буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үнэлгээгээр “Хүнд” зэргийн тархалттай байсныг гэрчилж байв.

Манай улс давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх дэлхий нийтийн зорилтод нэгдэн орж “Иод дутлаас сэргийлэх зорилгоор õàìãèéí íàéäâàðòàé, õÿìä òºñºð àðãà” болох “Хүнсний давсыг èîäæóóëан хэрэглэж, иод дутлаас сэргийлэх стратеги”-ийг 1996 оноос àìæèëòòàé õýðýãæ¿¿ëж байна.

ͯÁ-ûí Õ¿¿õäèéí ñàí, ßïîíû ÆÀÉÊÀ, ÀÕÁ-íû òåõíèê, ýäèéí çàñãèéí äýìæëýãтэйгýýð манай улс 1996 îíîîñ ýõëýí хүнсний давсыг иоджуулан хэрэглэж эхэлсэн бөгөөд “Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлснээс хойш хүн амын иоджуулсан давсны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж, нийт өрхийн 89.1 хувь нь иоджуулсан давс хэрэглэж байна (Хоол тэжээлийн үндэсний IV судалгааны дүн, 2010 он).


Зураг 1. Монгол улсын өрхийн иоджуулсан давсны хэрэглээ, он дарааллаар

Ийнхүү айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээ тасралтгүй нэмэгдэхийн зэрэгцээ хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалт 29.2 хувиас 7.3 хувь хүртэл буурсан байна (Хоол тэжээлийн үндэсний IV судалгааны дүн, 2010 он)

  Зураг 2. Монголын хүн амын дундах ИДЭ-ийн тархалт, он дарааллаар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын дундах Иод дутлын эмгэгийн тархалтыг 5 хувь хүртэл бууруулвал тухайн орныг “Иод дутлын эмгэгийг устгасан орон” хэмээн  үнэлдэг. Өнөөгийн байдлаар манай улс “Иод дутлын эмгэгийг устгасан орон”-ы тоонд багтахад ойрхон байна.

Иргэдээ оюун ухааны өндөр чадамжтай хүйч үе – хүүхэд багачуудынхаа эрүүл мэнд, сайн сайхны төлөө “Иîäæóóëñàí Äàâñыг Тогтмол Õýðýãëýж Хэвшицгээе”. 

 

 

Ýð¿¿ë Ìýíäèéí ßàì


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв   


ИОД ДУТЛЫН ЭМГЭГИЙН ХОР ХӨНӨӨЛ






Tuesday, June 17, 2014

Ургамлын тоосны шалтгаант харшлыг бууруулах зорилгоор шарилж, луулийн төрлийн ургамлыг хадах/тайрах (зулгааж, шатааж болохгүй) аян 06.20-07.01-ны хооронд явагдаж байна. Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагиуд идэвхтэй оролцоно уу… НЭМҮТ

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан зөвлөмж, ургамалын тоосжилтын хуанлиг орууллаа.





Wednesday, May 28, 2014



Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах
үйл ажиллагаанд нэгдэцгээе

Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг нь “Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтыг бууруулах”  асуудал юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Арьсны өвчин судлалын үндэсний төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан “Ургамлын тоосны харшлаас сэргийлье” зөвлөмж, “Улиас мод болон шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтын хуанли”-ийг боловсруулсан. Ургамал судлаачид ургамлыг цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдэхээс өмнө тайралт/хадалт хийх нь тоосжилтыг бууруулах хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна.
         
  Иймээс иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах үйл ажиллагаанд нэгдэж зөвлөмжид заасан хугацаанд тайралт/хадалт хийхийг уриалж байна.



Ургамлын тоосны харшлаас сэргийлэе! 

Ургамлын тоосны харшил
Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил ихээхэн нэмэгдэж байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилжлууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна.



Ургамлын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?

Шарилж, луулийн төрлийн ургамлууд 7-р сарын эхний долоо хоногийн сүүлээс  8-р сарын дунд үе хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх эрсдэлтэй байдаг.

Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно.

Эдгээр харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө тайралт/хадалт хийснээр үрийн нөөцийг бууруулах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.

Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлийн долоо хоногоос  8-р сарын дунд үе хүртэл 3 удаагийн давтамжтай тайралт хийнэ.

Эхний тайралт: 6-р сарын 20 - 7-р сарын 1
Хоёрдугаар тайралт: 7-р сарын 15 - 7-р сарын 25
Гуравдугаар тайралт: 8-р сарын 5 – 8-р сарын 15

Тайралт хийхэд анхаарах зүйлс:
       -       Шарилж, луулийн төрлийн ургамлыг 7-10 см 
            өндөртэй байхад тайрах
       -      Салхигүй үед тайрах

 Тайралт хийснээр тухайн газрын ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон масс нэмэгдэх, хөрсний үржил шим, нөхөн төлжилт, ургамалжилт дахин  бүрдэж хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой тул зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдэхгүй байх нь чухал юм.

Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл















Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд
-          Шингэн нус их хэмжээгээр гоожих
-          Хамар битүүрэх
-          Ойр ойрхон хүчтэй найтаалгах
-          Нүд улайх, загатнах, эсвэл хорсох
-          Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих
Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ
-           Хаалга цонхоо хаах, тор байршуулах
-           Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
-           Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх
-           Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх
-           Гадуур явахдаа амны хаалт зүүх.
-     Ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх


НЭМҮТ 
Утас/факс: (976-11) 45-86-45
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо
Энхтайвны гудамж 17
Цахим хаяг: www.ncph.gov.mn
И-мэйл: info@ncph.gov.mn 


Tuesday, May 13, 2014

Архины гэр бүлд үзүүлэх сөрөг нөлөө сэдэвт видео бичлэгийн уралдааны дүн гарлаа



АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр ажилладаг баг нь өөрсдийн ажиллаж буй орон нутгийн хүн амын дунд архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад хувь нэмэр оруулахаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Жил бүр архи согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар хүн амын мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг эдгээр Америкийн сайн дурын ажилтнууд санаачлан зохион байгуулдаг. Кампанит ажлын хүрээнд өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд зургийн уралдаан, скитээр гулгах уралдаан, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хийдэг байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүн амын дунд архи согтууруулах ундааны талаарх зөв ойлголтыг өгөх, өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ төлөө эрүүл сонголт хийхэд нь сэдэл өгөхөд оршдог.  
Сургуулийн сурагчдын дунд видео бичлэгийн уралдаан нь тэднийг үе тэнгийнхэндээ өөрсдийн видеогоор дамжуулан мэдээлэл өгөх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаан 9-11р ангийн сурагчдын дунд 2-4 минутын видео бичлэгийг архины гэр бүлд үзүүлэх нөлөө сэдвээр зарлагдсан. Уралдааны зорилго нь сурагчид өөрсдийн мэдлэг дээр тулгуурлан бүтээсэн видеогоор дамжуулан найз нөхөд үеийнхэн, орон нутгийн иргэдэд архины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөхөд зорилоо. Энэ нь сургалтыг зөвхөн анги танхимд бус мөн өөр хөгжилтэй арга хэлбрээр хийж болдог нэг жишээ юм.    

Энэхүү уралдааны 1-р байрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р дунд сургуулийн сурагчдын баг:
Батхуяг Хосчимэг, Бүрэнцогт Билгүүн, Ганбат Энэрэлсайхан, Батсайхан Солонго, Буянбаатар Уртнасан, Аюургина НоминЭрдэнэ, Батмѳнх Хатансайхан, Нямдорж Мѳнхцэцэг
1-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/n63wws6

2​-р байрыг: Ховд аймгийн сурагчдын баг: Т.Хосбилэг, Г.Түвшинзаяа, Г.Сэргэлэн, Б.Хонгорзул, Б.Ганчимэг.

2-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/knk3k57


Saturday, April 26, 2014

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014” сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно.



ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014сарын аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
“Эрүүл, аюулгүй ажлын байр”- дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачлагаар Эрүүл ажлын байр-2014 сарын аяныг Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Аяны нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны А зааланд 14:00 цагт болно.
Энэхүү аяны үйл ажиллагааг нээн Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэх бөгөөд Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэг үндэсний хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас Эрүүл, аюулгүй ажлын байр-ны талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэх юм.