үйл ажиллагаанд нэгдэцгээе
Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Амьдралын буруу
хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийн
хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг нь “Амьсгалын замын харшлын шалтгаан болох шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтыг бууруулах” асуудал юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Арьсны өвчин судлалын үндэсний төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан “Ургамлын тоосны харшлаас сэргийлье” зөвлөмж, “Улиас мод болон шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтын хуанли”-ийг боловсруулсан. Ургамал судлаачид ургамлыг цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдэхээс өмнө тайралт/хадалт хийх нь тоосжилтыг бууруулах хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Арьсны өвчин судлалын үндэсний төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад зориулан “Ургамлын тоосны харшлаас сэргийлье” зөвлөмж, “Улиас мод болон шарилж, луулийн төрлийн ургамлын тоосжилтын хуанли”-ийг боловсруулсан. Ургамал судлаачид ургамлыг цэцэглэж, дохиурын тоос нь агаарт дэгдэхээс өмнө тайралт/хадалт хийх нь тоосжилтыг бууруулах хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна.
Иймээс
иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан шарилж,
лууль болон бусад хөл газрын ургамлын тоосжилтыг бууруулах үйл ажиллагаанд
нэгдэж зөвлөмжид заасан хугацаанд тайралт/хадалт хийхийг уриалж байна.
Ургамлын тоосны харшил
Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил ихээхэн нэмэгдэж байна. Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаант харшилтай байна.
Ургамлын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?
Шарилж, луулийн төрлийн ургамлууд 7-р сарын эхний долоо хоногийн сүүлээс 8-р сарын дунд үе хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх эрсдэлтэй байдаг.
Ургамлын тоосны харшлаас
сэргийлж болно.
Эдгээр
харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах
нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө тайралт/хадалт хийснээр үрийн нөөцийг бууруулах,
харшлаас сэргийлэх ач холбогдолтой.
Шарилж, луулийн
төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн
үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир 6-р сарын сүүлийн
долоо хоногоос 8-р сарын дунд үе хүртэл
3 удаагийн давтамжтай тайралт хийнэ.
Эхний тайралт: 6-р сарын 20 - 7-р сарын 1
Хоёрдугаар тайралт: 7-р сарын 15 - 7-р сарын 25
Гуравдугаар тайралт: 8-р сарын 5 – 8-р сарын 15
Тайралт хийхэд анхаарах зүйлс:
- Шарилж, луулийн төрлийн ургамлыг 7-10 см
өндөртэй байхад тайрах
- Салхигүй үед тайрах
Тайралт хийснээр
тухайн газрын ургамлын тоосны хэмжээ буурах, ногоон масс нэмэгдэх, хөрсний
үржил шим, нөхөн төлжилт, ургамалжилт дахин
бүрдэж хөрсний чийгшилтийг хэвийн хэмжээнд барих ач холбогдолтой тул
зулгаах, шатаах, сэндийчэх зэргээр хөрсийг эвдэхгүй байх нь чухал юм.
Хэрэглэгдэх багаж, хэрэгсэл |
Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд
-
Шингэн
нус их хэмжээгээр гоожих
-
Хамар
битүүрэх
-
Ойр
ойрхон хүчтэй найтаалгах
-
Нүд
улайх, загатнах, эсвэл хорсох
-
Нүд
гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих
Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ
-
Хаалга цонхоо хаах, тор байршуулах
-
Машин
болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
-
Гадуур хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх
-
Угаасан
хувцсаа гадаа хатаахгүй байх
-
Гадуур
явахдаа амны хаалт зүүх.
- Ургамалтай
ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх.
НЭМҮТ
Утас/факс: (976-11) 45-86-45
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо
Энхтайвны гудамж 17
Цахим хаяг: www.ncph.gov.mn
И-мэйл: info@ncph.gov.mn
НЭМҮТ
Утас/факс: (976-11) 45-86-45
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо
Энхтайвны гудамж 17
Цахим хаяг: www.ncph.gov.mn
И-мэйл: info@ncph.gov.mn
No comments:
Post a Comment