ХҮҮХДИЙН
ТҮЛЭГДЭЛТ ӨВЧНИЙ ТАЛААРХ ОЙЛГОЛТ
Түлэгдэлт өвчин гэж юу вэ?
Хүний биеийн аль нэг хэсэг
халуун уур, гал, буцалсан ус, халж улайсан зүйл, химийн бодис, цахилгаан болон
радио идэвхт бодисын нөлөөгөөр түлэгдэж гэмтэхийг түлэгдэлт гэнэ.
Дэлхий дахинд түлэгдэлтийн
шалтгаант гэмтэл нь амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байна. Ялангуяа БАГА
НАСНЫ ХҮҮХЭД аюултай нөхцлийг
- Бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал
- Эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж, үүний улмаас нас барах, өвчлөх, тахир дутуу болох тоо жилээс жилд нэмэгдэж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээлсээр байна.
Түлэгдэлт өвчний улмаас хүүхэд амьд
үлдэж, түлэгдэлтийн талбай багатай ч бие махбодь, физиологийн арьсны
бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир насан туршийн сорви татанхай,
тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог ажээ.
Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?
Хүүхдээ
түлэгдэх үед эцэг эхчүүдийн 78.1 хувь нь эмнэлэгт очихгүйгээр гэртээ ямар нэгэн
арга хэмжээ авдаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхэд барааны саван, хоромхон тос, амьтны тос зэргийг
түрхсэн мөн элсэн чихэр, ариун боолт хийсэн нь өвчнийг хүндрүүлдэг болох
нь тэдний түлэгдэлтийн үед хүүхдэд үзүүлсэн анхны тусламжаас харагддаг.
Хэзээ ч хийж болохгүй
|
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
|
Барааны саван түрхэх
|
Хүйтэн гадаргуугаар хүрдэг
учир өвдөлт түр намдаж байгаа мэт
санагдана.
|
Элсэн чихэр
|
Бактери, нян нь чихэрлэг
орчинд үрждэг. Иймд нянгийн тоог нэмэгдүүлэх болно.
|
Уушгины улаан эм
|
Бактери нянд тэсвэртэй
шархыг бий болгодог. Түлэгдэлтийн улмаас хүнд үүсэх хордлогыг гүнзгийрүүлдэг.
|
Хоромхон тос
|
Өнгөц түлэгдэлтэд
хэрэглэдэг.
|
Өндөгний шар
|
Бактери, нян нь үржих
уураглаг орчинг бий болгоно. Иймд
нянгийн тоог нэмэгдүүлэх болно.
|
Хөлдүү мах
|
Хүйтэн гадаргуугаар хүрдэг
учир өвдөлт түр намдаж байгаа мэт санагдана. Түүхий болгоогүй тул бохирдол
ихтэй байгаа тул халдвар шарханд шууд орох эрсдэлтэй.
|
Амьтны цус
|
Ариун бус. Амьтны цусанд
агуулагдах нянгууд шархаар дамжин хүний биед орно. Бактери, нян нь үржих
орчинг бий болгоно.
|
Гутлын тос
|
Дулааны түлэгдэлтийг химийн
түлэгдэлт болгон хувиргадаг.
|
Хорын цаас
|
Дулааны түлэгдэлтийг химийн
түлэгдэлт болгон хувиргадаг.
|
Хэрэв хүүхэд түлэгдвэл та дараах арга
хэмжээг аваад шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй юм.
Хэрэв та
эмч, эмнэлгийн байгууллагаас хол байгаа бол түлэгдэлтийн зэргийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Түлэгдэлтийн
зэргээс хамаарч авах арга
хэмжээ өөр өөр байдаг. Эмнэлгийн
тусламж ирэх хүртэл түлэгдэлтийн
зэргийг тогтоохдоо:
2-р
зэргийн түлэгдэлт: Хүчтэй өвдөн цэврүү үсэрсэн
3-р
зэргийн түлэгдэлт: Шарх үүсч, цэврүү өөрөө хагарсан, арьс
хууларсан, энэ үед арьсны доор байгаа мэдрэлийн эсүүд гэмтдэг болохоор өвдөлт
бараг мэдрэхгүй байж бас болох бөгөөд
4-р
зэргийн түлэгдэлт: Нүүрсжиж мэдрэмжгүй болно.
Түлэгдэлтийн зэрэг
|
Авах арга хэмжээ
|
1 ба 2-р
зэргийн түлэгдэлт
|
Хүйтэн
усанд түлэгдсэн хэсгийг 10-15
минут байлгах, эсвэл мөс тавих, хувин шанагаар хүйтэн ус асгах. Ингэж удаан
хөргөх зайлшгүй шаардлагатай. Учир нь арьсны
наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүд нь өндөр температуртай түлсэн
хэвээрээ байдаг.
|
2-р зэргийн түлэгдэлт
|
Дээрхи өгүүлсэнчлэн хүйтэн
усаар шавшиж хөргөсний дараа ариутгасан бинт, боолтоор дарж бооно.
2-р зэргийн түлэгдэлтийн үед буюу цэврүү үсэрсэн үед
түлэгдсэн хэсгийг спирт агуулсан уусмалаар арчиж болохгүй. Цэврүү нь шарх руу бохир орохоос сэргийлж байдаг болохоор
хэрхэвч хагалж болохгүй.
|
3 ба 4-р зэргийн түлэгдэлт
|
Цэвэрхэн
чийгтэй алчуураар ороож хүйтэн усаар шавшина. Эмчид
яаралтай хандана. Өвдөлт намдаах эм
болон лаа хэрэглээд эмчийг иртэл шингэн
зүйл сайн уулгана. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах
ёстой.
|
Анхаар: Түлэнхийн
талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, бага насны хүүхэд, өндөр настан
түлэгдсэн, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр
хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж байх шаардлагатай.
|
No comments:
Post a Comment