ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2013.10.25
Нийгмийн эрүүл
мэндийн үндэсний төвийн Халдварт бус өвчлөлийн тандалт сэргийлэлтийн албанаас
зохион байгуулж буй “Хүн амын дундах түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг,
чадварыг нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалтыг сэтгүүлчдэд зориулан зохион байгуулах
гэж байна. Уулзалт 2013 оны 10 дугаар сарын
25-ны (10.00-11.30 цаг) өдөр Нийгмийн эрүүл мэндийн
үндэсний төвийн 2 давхрын сургалтын зааланд зохион байгуулагдана.
Сүүлийн 10 жилд, Монгол
улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 дугаарт, нас баралтын тэргүүлэх 3 дугаар
шалтгаанд осол, гэмтэл багтан жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа, 0-5
хүртэлх насны хүүхдийн осол
гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэлт өвчин болоод байна. Зөвхөн 2012[1] онд Гэмтлийн эмнэлэгт
түлэгдэлт өвчнөөр хандсан өвчтнүүд нийт 1241 тохиолдол байснаас 851 тохиолдол
нь (69%) буюу талаас илүү хувь нь зөвхөн
0-4 насны хүүхдүүд байна.
Ялангуяа Улаанбаатар хотод жилээс жилд 0-5 хүртэлх насны
хүүхдийн түлэгдэлтийн өвчлөл, нас баралт болон тахир дутуу бологсдын тоо жилээс
жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд
бус бусад салбарын төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын
ажиллагаа оролцоо нэн чухал байна.
Иймд түлэгдэлтэнд өртөж буй өндөр эрсдэлтэй бүлэг болох 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлтийг бууруулахын тулд эцэг эхчүүд, асран
хамгаалагчдын урьдчилан сэргийлэх болон анхны тусламж зөв зохистой үзүүлэх мэдлэг,
чадварыг сайжруулах хэрэгцээтэй байна. Энэхүү үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн
байгууллагуудыг өргөнөөр оролцуулах замаар иргэдэд урьдчилан сэргийлэх
мэдээллийг өргөн сувгаар хүргэх нэн шаардлагатай байна.
Энэхүү ажилтай
холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбогдох ажилтнуудаас лавлана уу.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Утас: 94238115 /Э. Золжаргал, Халдварт бус өвчлөлийн тандалт сэргийлэлтийн албаны
дарга/
96962780 /П.
Болормаа, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн/
Хавсралт 1
Манай улсын хувьд
түлэгдэлтэнд өртөж байгаа нийт иргэдийн дунд 0-15 насны хүүхдийн түлэгдэлт нэн өндөр
хувьтай байгаа бөгөөд түүний дотор 0-5 нас хүртэлх буюу бага насны хүүхдийн
түлэгдэлт зонхилон тохиолдож байгаа нь анхаарал татаж байна. Гэмтлийн эмнэлэгт
зөвхөн 2012[1]
онд түлэгдэлт шалтгаанаар хэвтэн эмчлүүлэгсэд нийт 1241 тохиолдол
бүртгэгдсэнээс 851 тохиолдол нь (69%) буюу талаас илүү хувь нь зөвхөн 0-4 насны
хүүхдүүд байна.
0-5 хүртэлх насны
хүүхдэд тохиолдож байгаа нийт осол гэмтлийн нэгдүгээрт халуун ба химийн
үйлчлэлээр түлэгдсэний улмаас эмнэлэгт хандсан тохиолдол тэргүүлж байна.
2008-2012 онуудад
түлэгдэлтэнд өртсөн нийт иргэдийн судалгаанаас харахад 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 3265
тохиолдол буюу, нийт түлэгдэлтийн 86 хувийг эзэлж байгаа нь эцэг эх асран
хамгаалагч нарын уг өвчний талаархи мэдлэг, хандлага, дадлын түвшин болон
өвчний шалтгаан, эрсдэлт хүчийн зүйлийг тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардалага тулгарч байна.
Мөн
түлэгдэлтийн шалтгааныг авч үзвэл халуун хоол цайнд түлэгдсэн тохиолдол нийт
шалтгааны 47-52.2 хувийг эзлэж байгаа бөгөөд бага насны хүүхэд аюултай нөхцлийг бүрэн
гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан
үзүүлж чаддагүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж үүний улмаас нас барах, тахир
дутуу болох, өвчлөх тоо жилээс жилд нэмэгдэж байгаа талаар дэлхийн эрүүл
мэндийн байгууллагаас мэдээлсэн байна.
No comments:
Post a Comment