Thursday, October 31, 2013


Чихрийн шижин ба хөдөлгөөн




Албан байгууллагуудад сургалт хийнэ...


"Чихрийн шижин өвчинтэй тэмцэх" дэлхийн өдөр 11 сарын 14 болно. Жил бүрийн энэ өдрийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг билээ. Энэ өдөр төлөвлөгдсөн ажлын нэг чиглэл нь Чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, архи тамхины хор уршиг болон бусад эрсдэлүүдийгн талаар багц сургалтыг мэргэшсэн багш нар албан байгууллагуудад очиж сургалт зохион байгуулах болно.

Холбоо барих:
Утас: 96962780, 94393944, 94238115

Чихрийн шижин ба хооллолт


Чихрийн шижингийн үед илрэх
 шинж тэмдэг 



  "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх" дэлхийн өдөр тун удахгүй болно...
Чихрийн шижин гэж юу вэ?








Friday, October 25, 2013

ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ ӨВЧНИЙ ТАЛААРХ ОЙЛГОЛТ

Түлэгдэлт өвчин гэж юу вэ?

Хүний биеийн аль нэг хэсэг халуун уур, гал, буцалсан ус, халж улайсан зүйл, химийн бодис, цахилгаан болон радио идэвхт бодисын нөлөөгөөр түлэгдэж гэмтэхийг түлэгдэлт гэнэ.
Дэлхий дахинд түлэгдэлтийн шалтгаант гэмтэл нь амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байна. Ялангуяа БАГА НАСНЫ ХҮҮХЭД аюултай нөхцлийг 
  • Бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал
  •  Эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж, үүний улмаас нас барах, өвчлөх, тахир дутуу болох тоо жилээс жилд нэмэгдэж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас мэдээлсээр байна.

Түлэгдэлт өвчний улмаас хүүхэд амьд үлдэж, түлэгдэлтийн талбай багатай ч  бие махбодь, физиологийн арьсны бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир насан туршийн сорви татанхай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай тэтгэмжийн иргэн болдог ажээ.

Анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?

Хүүхдээ түлэгдэх үед эцэг эхчүүдийн 78.1 хувь нь эмнэлэгт очихгүйгээр гэртээ ямар нэгэн арга хэмжээ авдаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ түлэгдэхэд барааны саван, хоромхон тос, амьтны тос зэргийг түрхсэн мөн элсэн чихэр, ариун боолт хийсэн нь өвчнийг хүндрүүлдэг болох нь тэдний түлэгдэлтийн үед хүүхдэд үзүүлсэн анхны тусламжаас харагддаг.

Хэзээ ч хийж болохгүй
Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар
Барааны саван түрхэх

Хүйтэн гадаргуугаар хүрдэг учир өвдөлт  түр намдаж байгаа мэт санагдана.
Элсэн чихэр

Бактери, нян нь чихэрлэг орчинд үрждэг. Иймд нянгийн тоог нэмэгдүүлэх болно.
Уушгины улаан эм

Бактери нянд тэсвэртэй шархыг бий болгодог. Түлэгдэлтийн улмаас хүнд үүсэх хордлогыг гүнзгийрүүлдэг.
Хоромхон тос
Өнгөц түлэгдэлтэд хэрэглэдэг.
Өндөгний шар

Бактери, нян нь үржих уураглаг орчинг бий болгоно.  Иймд нянгийн тоог нэмэгдүүлэх болно.
Хөлдүү мах

Хүйтэн гадаргуугаар хүрдэг учир өвдөлт түр намдаж байгаа мэт санагдана. Түүхий болгоогүй тул бохирдол ихтэй байгаа тул халдвар шарханд шууд орох эрсдэлтэй.
Амьтны цус
Ариун бус. Амьтны цусанд агуулагдах нянгууд шархаар дамжин хүний биед орно. Бактери, нян нь үржих орчинг бий болгоно. 
Гутлын тос
Дулааны түлэгдэлтийг химийн түлэгдэлт болгон хувиргадаг.
Хорын цаас
Дулааны түлэгдэлтийг химийн түлэгдэлт болгон хувиргадаг.

Хэрэв хүүхэд түлэгдвэл та дараах арга хэмжээг аваад шууд түргэн тусламж дуудах хэрэгтэй юм.

Хэрэв та эмч, эмнэлгийн байгууллагаас хол байгаа бол түлэгдэлтийн зэргийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Түлэгдэлтийн зэргээс хамаарч авах арга хэмжээ өөр өөр байдаг. Эмнэлгийн тусламж ирэх хүртэл түлэгдэлтийн зэргийг тогтоохдоо:

1-р зэргийн түлэгдэлт: Өвдөж арьс улайсан, арьс бага зэрэг “пэмбийсэн”
2-р зэргийн түлэгдэлт: Хүчтэй өвдөн цэврүү үсэрсэн
3-р зэргийн түлэгдэлт: Шарх үүсч, цэврүү өөрөө хагарсан, арьс хууларсан, энэ үед арьсны доор байгаа мэдрэлийн эсүүд гэмтдэг болохоор өвдөлт бараг мэдрэхгүй байж бас болох бөгөөд
4-р зэргийн түлэгдэлт: Нүүрсжиж мэдрэмжгүй болно.

Түлэгдэлтийн зэрэг
Авах арга хэмжээ
1 ба 2-р зэргийн түлэгдэлт
Хүйтэн усанд түлэгдсэн хэсгийг 10-15 минут байлгах, эсвэл мөс тавих, хувин шанагаар хүйтэн ус асгах. Ингэж удаан хөргөх зайлшгүй шаардлагатай. Учир нь арьсны наад өнгөн хэсэг нь хөрсөн ч дотор хэсгүүд нь өндөр температуртай түлсэн хэвээрээ байдаг.
2-р зэргийн  түлэгдэлт
Дээрхи өгүүлсэнчлэн хүйтэн усаар шавшиж хөргөсний дараа ариутгасан бинт, боолтоор дарж бооно.
2-р зэргийн түлэгдэлтийн үед буюу цэврүү үсэрсэн үед түлэгдсэн хэсгийг спирт агуулсан уусмалаар арчиж болохгүй. Цэврүү нь шарх руу бохир орохоос сэргийлж байдаг болохоор хэрхэвч хагалж болохгүй.
3 ба 4-р зэргийн түлэгдэлт
Цэвэрхэн чийгтэй алчуураар ороож хүйтэн усаар шавшина. Эмчид яаралтай хандана. Өвдөлт намдаах эм болон лаа хэрэглээд эмчийг иртэл шингэн зүйл сайн уулгана. Энэ хоёр түлэгдэлтийн үед эмчийн тусламж заавал авах ёстой.
Анхаар: Түлэнхийн талбай нь 5 алга нийлүүлсэн хэмжээнээс их, бага насны хүүхэд, өндөр настан түлэгдсэн, цавь, хамар, ам, толгой, амьсгалын зам, хоёр гар, хоёр хөл түлэгдсэн үед түлэгдэлтийн зэргээс үл хамаараад эмчид заавал хандаж байх шаардлагатай.

ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ ӨВЧНӨӨС  СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХ ТАНЫ ОРОЛЦОО ХАМГААС ЧУХАЛ 
ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ ТҮЛЭГДЭЖ БАЙНА. 

Эцэг эхчүүд халуун хоол цайгаа гэрийн шалан дээр, газраар тавьж хийж байгаагаас олон, олон хүүхдүүд гэртээ түлэгдсээр байна.
       Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг. Мөн тогоо, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав, будаа агшаагч зэрэг халуун хоол, цайтай сав, суулгыг тавих тусгай тавиур байхгүйгээс шалан дээр байршуулж байна. Энэ нь бага насны хүүхдүүдэд шууд түлэгдэх аюултай орчинг бий болгож байна.



Thursday, October 24, 2013

                              ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

            2013.10.25
 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Халдварт бус өвчлөлийн тандалт сэргийлэлтийн албанаас зохион байгуулж буй “Хүн амын дундах түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх нь” сэдэвт уулзалтыг сэтгүүлчдэд зориулан зохион байгуулах гэж байна. Уулзалт 2013 оны 10 дугаар сарын 25-ны (10.00-11.30 цаг) өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2 давхрын сургалтын зааланд зохион байгуулагдана.
           
Сүүлийн 10 жилд, Монгол улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 дугаарт, нас баралтын тэргүүлэх 3 дугаар шалтгаанд осол, гэмтэл багтан жил бүр нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа, 0-5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэлт өвчин болоод байна. Зөвхөн 2012[1] онд Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлт өвчнөөр хандсан өвчтнүүд нийт 1241 тохиолдол байснаас 851 тохиолдол нь (69%)  буюу талаас илүү хувь нь зөвхөн 0-4 насны хүүхдүүд байна.

Ялангуяа Улаанбаатар хотод жилээс жилд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлтийн өвчлөл, нас баралт болон тахир дутуу бологсдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд бус бусад салбарын төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа оролцоо нэн чухал байна.
Иймд түлэгдэлтэнд өртөж буй өндөр эрсдэлтэй бүлэг болох 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлтийг бууруулахын тулд эцэг эхчүүд, асран хамгаалагчдын урьдчилан сэргийлэх болон анхны тусламж зөв зохистой үзүүлэх мэдлэг, чадварыг сайжруулах хэрэгцээтэй байна. Энэхүү үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр оролцуулах замаар иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг өргөн сувгаар хүргэх нэн шаардлагатай байна. 
           
Энэхүү ажилтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбогдох ажилтнуудаас лавлана уу.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Утас:  94238115 /Э. Золжаргал, Халдварт бус өвчлөлийн тандалт сэргийлэлтийн албаны дарга/
96962780  /П. Болормаа, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн/





Хавсралт 1

Манай улсын хувьд түлэгдэлтэнд өртөж байгаа нийт иргэдийн дунд 0-15 насны хүүхдийн түлэгдэлт нэн өндөр хувьтай байгаа бөгөөд түүний дотор 0-5 нас хүртэлх буюу бага насны хүүхдийн түлэгдэлт зонхилон тохиолдож байгаа нь анхаарал татаж байна. Гэмтлийн эмнэлэгт зөвхөн 2012[1] онд түлэгдэлт шалтгаанаар хэвтэн эмчлүүлэгсэд нийт 1241 тохиолдол бүртгэгдсэнээс 851 тохиолдол нь (69%)  буюу талаас илүү хувь нь зөвхөн 0-4 насны хүүхдүүд байна.
0-5 хүртэлх насны хүүхдэд тохиолдож байгаа нийт осол гэмтлийн нэгдүгээрт халуун ба химийн үйлчлэлээр түлэгдсэний улмаас эмнэлэгт хандсан тохиолдол тэргүүлж байна.
2008-2012 онуудад түлэгдэлтэнд өртсөн нийт иргэдийн судалгаанаас харахад  0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт 3265 тохиолдол буюу, нийт түлэгдэлтийн 86 хувийг эзэлж байгаа нь эцэг эх асран хамгаалагч нарын уг өвчний талаархи мэдлэг, хандлага, дадлын түвшин болон өвчний шалтгаан, эрсдэлт хүчийн зүйлийг тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардалага тулгарч байна.
Мөн түлэгдэлтийн шалтгааныг авч үзвэл халуун хоол цайнд түлэгдсэн тохиолдол нийт шалтгааны 47-52.2 хувийг эзлэж байгаа бөгөөд  бага насны хүүхэд аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар хязгаарлагдмал, эсрэг хариу урвалыг гүйцэд хурдан үзүүлж чаддагүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж үүний улмаас нас барах, тахир дутуу болох, өвчлөх тоо жилээс жилд нэмэгдэж байгаа талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байна.







[1] Гэмтэл согогийн үндэсний төвийн 2013 оны 01 сарын 08-ны статистик мэдээ


[1] Гэмтэл согогийн үндэсний төвийн 2013 оны 01 сарын 08-ны статистик мэдээ