Wednesday, November 20, 2013

Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот 3 сарын аян

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Монгол Засгийн Газрын гишүүн Эрүүл Мэндийн Сайд Н.Удвалын санаачлагаар Эрүүл аюулгүй хот-Хальтиргаагүй Улаанбаатар хот 3 сарын аян өрнүүлэх ажлын хүрээнд 2013 оны 11 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Хангарьд ордны хурлын танхимд уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Нийслэлийн Захирагчийн Алба, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн засаг даргын тамгын газрын мэргэжилтэнүүд, тохижилт үйлчилгээний компанийн төлөөлөл зэрэг нийт 35 хүн оролцов.
Уулзалтын зорилго нь Эрүүл аюулгүй хот-хальтиргаагүй Улаанбаатар хот цогц үйл ажиллагааг зохион байгуулахад салбар хоорондын хамтын оролцоог хангаж,  Улаанбаатар хотын хүн амын дундах осол гэмтлийн тохиолдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх явдал юм.

Энэхүү уулзалтаар дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл Мэндийн Сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө  батлан, хэрэгжүүлэх
  1. Эрүүл аюулгүй хот-хальтиргаагүй Улаанбаатар хотын орчныг бүрдүүлэхэд холбогдох бодлого шийдвэр гаргагч нарт чиглэсэн ухуулга нөлөөлөл хийх
  2. Улаанбаатар хотын хүн амын дунд хальтиргаа, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах
  3. Гэмтэл согог судлалын үндэсний төв болон дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хальтирч унасан тохиолдлыг бүртгэх Тандалтын тогтолцоог бий болгох
  4. Хальтиргаа гулгаа бүхий –Хар цэгүүдийг Ерөнхий боловсролын сургууль, оюутны холбоо, иргэдийн оролцоотойгоор бүртгэх, бууруулах арга хэмжээг хот тохижилтын үйлчилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
  5. Гэр хорооллын шингэн хог хаягдлыг зайлуулах туршилт хийж, сайн туршлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх
  6. Дүүргүүдийн дунд Хальтиргаагүй дүүргийн аян зарлах

зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 



No comments:

Post a Comment