Sunday, April 6, 2014

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР




ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
04 САРЫН 07

ДЭМБ-аас энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриаг дэвшүүлж байна.

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Статистик үзүүлэлт

2013 оны байдлаар:
Улсын хэмжээнд 30 тєрлийн 37320 халдварт євчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд ногдох өвчлөл 132.7 байна. Єнгєрсєн оны мєн үетэй харьцуулахад хачгаар үүсгэгдсэн зоонозын халдварт өвчний тохиолдол нэмэгдсэн байна.
Хачигт энцеофалит: Нийт 15 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өвчлөл Орхон аймагт 4, Хөвсгөл аймагт 1, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт болон Улаанбаатар хотод тус тус 2 тохиолдол бүртгэгджээ. Уг халдварт өвчний шалтгаанаар 2 хүн нас барсан байна
Хачигт риккетиоз: Улсын хэмжээнд 35 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 тохиолдлоор нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг байршлаар авч үзэхэд: Архангай- 5, Баянхонгор- 2, Булган- 1, Говь-Алтай- 6, Орхон- 3, Хөвсгөл- 5, Хэнтий- 5, Улаанбаатар-8.
2013 онд хачигт боррелиозын 1 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Халдварын эх уурхай, дамжих зам
Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж,мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд  дамжуулдаг.  Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4, 5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцеофалитын вирус, боррелиоз, риккетсээр халдварлагдсан байдаг.

Шинж тэмдэг
Хачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүүхөших, бөөлжих зэрэг  зовиурууд илэрдэг. Хачигт энцеофалит ба  хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцеофалитын хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх
а)   Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:
-       Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх.
-       Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү,гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх. 
 
-       Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.
-       Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м
-       Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
     б)   Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:
-       Хачигт энцеофалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг.
-       Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэх журамтай.

   Хачигт  хазуулсан тохиолдолд
   Шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна.  Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.



                                                                НЭМҮТ-ийн НЭМХА
 
Бруцеллёз өвчний талаар   
http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=97&Itemid=102
Боом өвчний талаар 
http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=51&Itemid=103
Галзуу өвчин
http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=98&Itemid=104
 

Monday, March 24, 2014


Танд сонголт бий 


Хоолны давсыг юугаар орлуулж болох вэ?


ХУВЬ ХҮН ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?
ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?

Давсны хэрэглээг багасгах эхний бөгөөд хамгийн үр дүнтэй алхам бол сар, долоо хоногийн хэрэгцээний хүнсээ цуглуулах, шинээр хүнс худалдан авах бүрдээ тухайн бүтээгдэхүүний шошгыг сайтар уншиж, аль болох давс багатайг нь сонгохоос эхлэнэ. Дараах боломжит саналуудыг дагаж, мөрдөх хэрэгтэй.   

1.    Цайнд давс хийхгүй байх. Давсны амтыг аажим аажим сулруулах хэрэгтэй. Давсгүй амтанд дасах тийм хүнд асуудал биш юм. 
2.    Нийтийн хоолны газраар үйлчлүүлэхдээ мөн гэртээ давстай цайны оронд жимстэй цай, лемонтой цай зэрэг бидний хэлж заншсан байхуу, эсвэл буцалсан ус, цэвэр ус хэрэглэх
3.    Хоолны давсаа багасгах
4.    Хоолоо гэртээ бэлтгэж, давсаа тохируулан хэрэглэх
5.    Хоолыг давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах
6.    Төрөл бүрийн шинэ ногоо,  жимс, самар, цагаан идээг түлхүү хэрэглэх
7. Долоо хоногийн 1 өдрийг давсгүй хоолны өдөр болгох, ялангуяа зохион байгууллалттайгаар хооллодог албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, мөн цэргийн анги үүнийг хэрэгжүүлэх        
8.  Давс бууруулах хэрэгцээ шаардлагыг найз нөхөд, хамаатан садандаа тайлбарлах, зөвлөх, тэдний саналыг дэмжих
9.    Хүүхдийг багаас нь давсны амтанд дасгахгүй байх,
10. Бие биеэндээ урам хайрлах

Хүнс, хоол худалдан авахдаа давсны агууламж болон давс багатай өөр бүтээгдэхүүн, хоол байгаа эсэхийг санаа зоволгүй асууж лавлаж байх хэрэгтэй. Энэ нь хүнс, хоол үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ давсны агууламжид анхаарал хандуулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, улмаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, давснаас хамааралтай өвчин эмгэгээс өөрийгээ болон гэр бүл, найз нөхдөө хамгаалахад таны оруулж буй хувь нэмэр, дэмжлэг тусалцаа юм.

Давсны хэрэглээг багасгах өөр нэг арга бол давс ихтэй бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэхээс татгалзах явдал юм.

  1. Давс ихтэй хоол
  2. Давстай цай
  3. Хиам, зайдас, жигнэсэн мах, вакуумдсан мах, шөл, элэгний нухаш, утсан мах, гахай, нөөшилсөн мах зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан махан  бүтээгдэхүүн
  4. Пицца,  хотдог,  гамбургер,  чисбургер   зэрэг түргэн хоол
  5. Утсан болон шарсан загас, тахай, гахай, адууны утсан мах, каз, шорлог, хорхог, шарсан  хавирга
  6. Цуу, жан, кетчуп, сүүмс, бэлэн шөл, Vigor гэх мэт төрөл бүрийн хоол амтлагч
  7. Давсалсан самар, чипс
  8. Давсалсан, нөөшилсөн ногоо /уут, шил, лаазтай/
  9. Гадуур хооллох (давсаа хянаж, тохируулах боломжгүй тул

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ДАВС БАГАТАЙ ГЭДГИЙГ
ШОШГО ДЭЭРЭЭС ЯАЖ ОЛЖ МЭДЭХ ВЭ?

Хүнсний бүтээгдэхүүний шошго дээрх мэдээллийг сайтар унших нь эрүүл сонголт хийх хамгийн зөв арга юм. Импортын ихэнх хүнсний бүтээгдэхүүний шошго дээр давсыг Sodium”, эсвэл Salt гэсэн үгээр илэрхийлж, тухайн бүтээгдэхүүний 100 граммд агуулагдах хэмжээг милиграмаар бичдэг.

1.  Хэрэв хүнсний бүтээгдэхүүний шошгод 100 граммд агуулагдах давсны хэмжээг Sodium (натри) р илэрхийлсэн бол сонголт хийхдээ та дараах зөвлөмжийг дагаарай.

v 100 граммд 120 мг (ойролцоогоор 0.12гр) ба түүнээс бага натри агуулж байх - Давс багатай (Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно)

v 100 граммд 120-600 мг (ойролцоогоор 0.12-0.6 гр)  натри агуулж байх - Дунд зэргийн давстай (Хэрэв танд цусны даралт ихсэлт зэрэг давстай холбоотой эрүүл мэндийн асуудал байхгүй бол ийм хүнсийг хааяа хэрэглэж болно)

v 100 граммд 600 мг (ойролцоогоор 0.6 гр) -аас их натри агуулж байх - Давс ихтэй (Хэрэглэхээс татгалз)

1 грамм натри нь 2.5 грамм давстай тэнцэх тул 0.12гр натри нь 0.3 грамм, 0.6 грамм натри нь 1.5 грамм давстай тус тус тэнцдэг.

2.  Хэрэв хүнсний бүтээгдэхүүний шошго дээр Salt (эсвэл Cоль) гэж шууд бичсэн байвал сонголт хийхдээ дараах зөвлөмжийг дагаарай
       
  v100 граммд 0.3 грамм ба түүнээс бага байх - Давс багатай (Эрүүл сонголт тул та өдөр бүр хэрэглэж болно)

        v100 граммд 0.3-1.5 грамм байх - Дунд зэргийн давстай (Хэрэв танд цусны даралт ихсэлт зэрэг давстай холбоотой эрүүл мэндийн асуудал байхгүй бол ийм хүнсийг хааяа хэрэглэж болно)
  v100 граммд 1.5 граммаас их байх  - Давс ихтэй (Хэрэглэхээс татгалз)