Wednesday, December 18, 2013

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮНЭЛЭХ СИСТЕМ


ЭРҮҮЛ МЭНДИЙГ ҮНЭЛЭХ СИСТЕМ

2012 оны 7-р сард ЭМЯ-ны санхүүжилтээр, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд солонгос улсад үйлдвэрлэгдсэн THP2 (Total Health Promotion Plan) багц тоног төхөөрөмжийг суурилуулан кабинет байгуулсан бөгөөд тус тоног төхөөрөмжөөр хувь хүний эрүүл мэнд болон бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшинг тодорхойлж зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байна. 

Тоног төхөөрөмж суурилуулсан байдлаас
 THP2 гэж юу вэ?
Total Health Promotion Plan буюу хувь хүний эрүүл мэнд, болон бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшинг тодорхойлох, сайжруулахад зориулагдсан систем юм.
Энэхүү систем нь
Өөрийн нас, хүйс, ажил мэргэжил, бие махбодийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнөөр өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөний хэрэгцээг хангах, чийрэгжих үйл ажиллагааг амьдралынхаа эрүүл хэв маяг болгон төлөвшүүлэх, хувь хүний болоод эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой  шинжлэх ухаанч арга барилд тулгуурласан,  иж бүрэн системчлэгдсэн хөтөлбөр юм.


Системийн онцлог, оношлогоо
Энэхүү систем нь хүний биеийн өндөр, жин, бие махбодид агуулагдах өөхний эзлэх хувь, биеийн жингийн индекс, цусны даралт, зүрхний хэмнэл, зүрхний ачаалал даах чадвар, уушигны амьдарлын багтаамж зэрэг хүний биеийн эрүүл мэндийн үзүүлэлтийг оношлоно.
Хүний бие махбодид байх булчингийн хүч, булчингийн тэсвэр, хурд, уян хатан байдал, тэнцвэр, хариу үйлдэл үзүүлэх хугацаа гэх мэт бие бялдрын, чийрэгжилтийн түвшинг олон үзүүлэлтээр шалгаж оношлогоо хийн дүгнэлт гаргаж, тухайн хүний хэмжилт тус бүрийн онцлогт тохирсон идэвхтэй хөдөлгөөний заавар буюу дасгалын программийг боловсруулан гаргадаг.
 
Таньд ямар ач холбогдолтой вэ?
THP2 систем нь Нийгмийн гэнэтийн өөрчлөлт, техник технологийн хурдацтай хөгжлөөс шалтгаалсан бие махбодын идэвхтэй дасгал,  хөдөлгөөний дутагдалаас хамааралтай өвчлөлийн тоо өсөж байгаад санаа зовниж байгаа одоо цагийн хүмүүст зориулан мэргэжлийн, шинжлэх ухааны үндэстэй, системтэй, бие махбодын эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг үзүүлнэ.



Сорил, Үр дүн, Зөвлөгөө

Бие махбодийн эрүүл мэндийн насыг тодорхойлно

Биеийн найрлага ~ Биеийн өөхлөлтийн үнэлгээ

Зүрх судас, амьсгал ~ Хүчил төрөгчийн хэрэглээний дээд хэмжээ, уушигний амьдралын багтаамж
Булчингийн хүч ~ Атгалтын хүч, Нурууны хүч
Булчингийн тэсвэр ~ Их биеийн хүч, гарын хүч
Уян хатан байдал ~ Сунгалт
Эрүүл мэндийн насыг тодорхойлохдоо биеийн найрлага, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон зүрхний факторуудын дүн шинжилгээ буюу асуулгын аргаар хорт зуршил, буруу зан үйлээс хамаарч эрүүл мэндийн нас тодорхойлогдон гаргана.
 
Бие махбодийн хөдөлгөөнөөр бие махбодийн насыг тодорхойлно
Хурд ~ Шаламгай байдал, хариу үйлдэл үзүүлэх хугацаа
Хүч ~ Агшин зуурын хүч
Тэнцвэр ~ Биеийн тэнцвэр
Бие махбодийн нас нь бие бялдрын чийрэгжилтийн түвшингээс хамаарч янз бүр байдаг. Тухайн хүний нас, хүйсэнд тохирсoн дундаж үзүүлэлттэй харьцуулагдан бие махбодийн насыг тодорхойлон гаргадаг. 

 Хэмжилт хийж буй үйл явцаас
  


·



Дэлгэрэнгүй мэдээллийг 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийг дэмжих алба
П.Болормаа, албаны дарга,  96962780
Х.Бямбасүрэн, мэргэжилтэн, 99239190
Ч.Хулангаа, мэргэжилтэн, 88069069

И-мэйл хаяг: bolormaap@gmail.com; bolormaa_p@ncph.gov.mn; nasantogtokh@ncph.gov.mn; byambasuren@ncph.gov.mn; ncph_byambaa@yahoo.com 




No comments:

Post a Comment