Sunday, April 6, 2014

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР




ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
04 САРЫН 07

ДЭМБ-аас энэ жил Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Дамжуулагчаар дамжих халдварт өвчний сэргийлэлтийг илүү сайн болгоё” уриаг дэвшүүлж байна.

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!

Статистик үзүүлэлт

2013 оны байдлаар:
Улсын хэмжээнд 30 тєрлийн 37320 халдварт євчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд ногдох өвчлөл 132.7 байна. Єнгєрсєн оны мєн үетэй харьцуулахад хачгаар үүсгэгдсэн зоонозын халдварт өвчний тохиолдол нэмэгдсэн байна.
Хачигт энцеофалит: Нийт 15 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өвчлөл Орхон аймагт 4, Хөвсгөл аймагт 1, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт болон Улаанбаатар хотод тус тус 2 тохиолдол бүртгэгджээ. Уг халдварт өвчний шалтгаанаар 2 хүн нас барсан байна
Хачигт риккетиоз: Улсын хэмжээнд 35 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 тохиолдлоор нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлыг байршлаар авч үзэхэд: Архангай- 5, Баянхонгор- 2, Булган- 1, Говь-Алтай- 6, Орхон- 3, Хөвсгөл- 5, Хэнтий- 5, Улаанбаатар-8.
2013 онд хачигт боррелиозын 1 тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Халдварын эх уурхай, дамжих зам
Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж,мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд  дамжуулдаг.  Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4, 5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцеофалитын вирус, боррелиоз, риккетсээр халдварлагдсан байдаг.

Шинж тэмдэг
Хачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүүхөших, бөөлжих зэрэг  зовиурууд илэрдэг. Хачигт энцеофалит ба  хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой. Харин хачигт энцеофалитын хүнд хэлбэрийн үед хол тээвэрлэхэд хүндрэх хандлагатай байдаг тул тээвэрлэхгүй байх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх
а)   Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:
-       Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх.
-       Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү,гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх. 
 
-       Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях.
-       Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м
-       Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү, цус, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
     б)   Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:
-       Хачигт энцеофалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг.
-       Хачигт хазуулсан тохиолдолд антибиотикаар урьдчилан сэргийлэлтийг 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэх журамтай.

   Хачигт  хазуулсан тохиолдолд
   Шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна.  Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.



                                                                НЭМҮТ-ийн НЭМХА
 
Бруцеллёз өвчний талаар   
http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=97&Itemid=102
Боом өвчний талаар 
http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=51&Itemid=103
Галзуу өвчин
http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=98&Itemid=104
 

No comments:

Post a Comment